“Хямдралтай худалдаа”-нд мах хамгийн эрэлттэй байна

img

“Чингисийн талбай”-д Нийслэлийн өдрийг тохиолдуулсан “Хямдралтай худалдаа” үргэлжилж байна.  өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаагаас маханд дугаарласан иргэд маш их байлаа. Цаг гаруй дараалалд зогсоод мах авч чадаагүй гэсэн иргэд ч байв. Өнөөдрийн ”Хямдралтай худалдаа”-аар “Мах маркет” ХХК, “Хүчит шонхор” зах хямд үнээр мах худалдсан юм.

“Мах маркет” ХХК-ийн хувьд хонины мах  1кг-ийг 3700 төгрөг,  ямааны махыг 2700  төгрөг, дайврын таташ 1кг-ийг 1100 төгрөгөөр зарж байна. Хямдралтай үнээр худалдаалж байгаа учраас дараалал ихтэй байлаа. Харин “Хүчит шонхор” зах махныхаа үнийг 600-1000 төгрөгөөр хямдруулж зарж байна.

7

Хүчит шонхор” төвийн Олон нийттэй харилцах албаны дарга Ш.Нямхүү: Хонины мах 5500 төгрөг

6

-Хүчит шонхор зах махаа хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Манайх өнөөдрийн шинэ махаар үйлчилж байгаа. Хонины махыг 5500 төгрөгөөр зарж байна. Лангуун дээрээ бол 6000 төгрөгийн үнэтэй. Манайх бүх махаа 600-1000 төгрөгөөр хямдруулж зарж байна.  Умс хятай, толгой гургалдай гээд дайвар бүтээгдэхүүн худалдаалж байгаа

6

-Өнөөдөр хичнээн тонн мах худалдаалахаар ирсэн бэ?

-Нөөц ирсээр л байгаа ар араасаа. 10.00 цагт бид 20 хонь, 5 үхрийн махтай ирсэн. Цагийн дараа гэхэд л дуусчихсан.

7

Худалдан авагчид

н. Дариймаа: Хүчит шонхорын мах үнэтэй байна. Харин “Мах маркет”-ийн хонины мах 3700 гэнэ. Одоо авах гээд л зогсож байна

н.Ганзориг: Захын үнийг бодоход хямд байна. “Мах маркет”-аас мах авлаа. Яс ихтэй мах голдуу харагдаж байна.

н. Жавзан: Махаа авах гээд дугаарлаж л байна. 2 цаг зогслоо. Урдуур дайраад цагдаа нар зохицуулах байхаа. Мах гайгүй хямдхан байгаа бололтой.

6

Н.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgeliin erdene :
haaya ch gesen iimerhuu ajil zohoij bval zugeer dee
2013-10-29
ziziziz:
Haa saigui l enehuu hyamdraliin tuhai yarij bichij bn. hereglegchded taatai setgegdel toruulj bn
2013-10-29
хэ хэ хэ:
сүхээ ахын талбайд мах авах гээд дугаарлаж бна гэхээр,,, юу гэж бодохооч сайн мэдэхгүй бнаө
2013-10-29