Хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх талаар зөвлөлдөнө

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо, Конрад Аденаурын сан хамтран “Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг маргааш Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Зөвөлгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн ИТХ-ын дарга, ажлын албаны ажилтнууд оролцох бөгөөд УИХ-ын гишүүн Нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд оролцож нийслэл, орон нутгаас ирсэн төлөөлөгчидтэй иргэддээ тулгуурлан хэрхэн ажиллах, хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх арга замын талаар ярилцахаар төлөвлөжээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ