Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэрээ татав
МАН-ын намын даргын сунгаад Их хурлын төлөөлөгч Д.Содном М.Энхболдыг, Б.Ганхуяг Т.Аюурсайханыг, Орхоны төлөөлөгч Н.Одгэрэл Ж.Энхбаярыг МАН-ын даргад тус тус нэр дэвшvvлсэн. Харин Ж.Энхбаяр “Олон жил ялалтад хөтөлсөн ах нартаа баярлалаа. Зааланд байгаа төлөөлөгчдийн ихэнх нь залуус байна. Ардын намын босго ендер, даргын босго бvvр ендер. Тиймээс нэрээ татая” гэсэн юм.
Тэгвэл Ө.Энхтүвшин намын даргаар улиран сонгогдохгүй гэдгээ хэлээд "Намын даргыг жилийн өмнө авсан. Сонгуулиудын үр дүн тааруу гарсан. Бүх юм муу байгаагүй ч амаргүй байлаа. Хариуцлага гэж ярьж байгаа бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж үзээд асуудлаа тавьсан" гээд намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсан юм. Мөн Т.Аюурсайхан "Их хурал онцлогтой болж байна. Олон хүн өрсөлдөх нь зөв гэж байгаа тул өрсөлдөнө. Манай намыг нийгэмд ахмадын нам гэдэг ойлголтод хариулт өгөхийн тулд намын даргад өрсөлдөж байна" гэлээ. Ингээд саналын хуудсанд М. Энхболд, Т.Аюурсайхан нарын нэрийг үлдээв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ