Д.Амартүвшин: Хэн нэгний эрх ашигтай зориулан дэмжсэн хуулиуд батлагдаж байна
"Миний гэр" реалити шоуны оролцогч гэдгээрээ олон танигдсан Д. Амартүвшин буюу Амраатай ярилцлаа.
6
-Одоо хаана, ямар ажил эрхэлдэг вэ?
-Нийгэм, хүний эрхийн асуудлаар 2007 оноос хойш ажиллаж байна. Нийгмийн идэвхи сайтай гэх үү дээ. Дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа жирийн л нэг залуу.
6
-Саяхан Чингисийн талбай дээр үзэл бодлоо илэрхийлж суулт зарлахад хүмүүс янз, бүрээр л хүлээж авсан. Яагаад тэгж тэмцэхээр болсон юм бэ?
-Дарангуйлал хүмүүсийн хувийн өмч, эрх чөлөө, амь нас, бие махбодид халдаж эхэлснээр тогтдог. Би иргэн хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл миний эрхийг шууд зөрчиж, хүчээр баривчилсан л даа. Тэр үед та нар яг ямар хуулийн заалтаар намайг барьж байгаа юм бэ гэхээр үндэслэл муутай тайлбарлаж байна лээ. Миний хувьд суулт зарласан нь жагсаал цуглааны хуульд хамаарахгүй. Гэтэл энэ хуулиийн дагуу баривчиллаа гэсэн. Энэ бүхэн нь эргээд дарангуйлал бий болсны илрэл.
6
-Таны бодлоор Ардчилсан нийгэм ямар байх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд төр юу хийх ёстой вэ гэдгийг ярих хэрэгтэй байх аа. Төр иргэдийнхээ хувийн өмч, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой. Гэтэл манай төр засаг иргэдийнхээ хувийн өмчид халдсан, өөрөө бизнес эрхлэгч болоод татвар төлөгчидтэйгээ өрсөлдөөд явж байна. Үүнийг ардчилсан нийгэм гэх үү.
6
-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд найман сарын хугацаа өнгөрч байна. Хуулийн хэрэгжилтийн талаар та нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Яагаад?
-Яг үнэндээ Тамхины хяналтын тухай хууль ямар ч судалгаагүйгээр батлагдсан. Тамхи хортой гэдгийг бүгд мэддэг. Энэ хууль нь хүмүүсийг тамхи татуулахгүй байх бус тамхи татдаг хүмүүсээс тамхи татдаггүй иргэнээ хамгаалахад чиглэсэн байх ёстой. Гэтэл хатуухан хэлэхэд тамхи татахыг нь хориглосон хууль болсон шүү дээ.
7
-Сургууль, дотуур байрнаас 500 метрт тамхи зарахыг хуулиар хориглосон. Гэтэл өнөөдөр энэ заалт хэрэгжихгүй, харин ч хууль бус худалдаа цэцэглэх нөхцөлийг бүрдүүллээ гэвэл санал нийлэх үү?
-Энэ хуулийн дагуу бол өнөөдөр нийслэлд ч тамхи зарах газар бараг байхгүй болчихсон гэвэл хилсдэхгүй ээ. Долоон буудал, Зайсан, Их тэнгэрийн аманд л тамхи зарах боломжтой байх. Амьдралаас хэт тасарсан заалт. Хэрэгжих боломжгүй болохоор зөрчихгүй гээд ч яахав дээ. Хот, хөдөөгүй, хаа сайгүй л хуулиа зөрчиж тамхи зарж байна. Манай хууль тогтоогчид нэг сум бараг 500 метрт багтдаг гэдгийг мэддэггүй хэрэг үү гэж асуумаар санагддаг юм. Суманд очоод сургуулиас 500 метр радиуст хэдэн дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна гээд судалгаа хийж үзээд, иргэдтэй ярилцаад үзвэл хатуу ч гэсэн бодит байдлыг улайтал хэлээд өгнө дөө.
6
-Тэгэхээр яах ёстой вэ?
-Манайхан Тамхины тухай хамгийн хатуу, чанд хуультай Сингапур улсаас ч хатуу хуулийг боловсруулаад, батлаад гаргасан орон боллоо шүү дээ. Ер нь зарим түшээд сайхан санагдсан зүйлсээ хууль болгочихъё гэж бодоод байх шиг байна. Иргэдийнхээ амьдралаас тасарчихсан, нэгнийхээ бизнесийг боомилсон эсвэл хэн нэгний эрх ашигт зориулан дэмжсэн хуулиуд батлагдаж байна. Энэ байдалдаа дүгнэлт хийж, алдаагаа засах хэрэгтэй шүү дээ.
6
Г.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ