“Алтан бөмбөг”-т өрсөлдөгчдийн нэрийг зарлав

img

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо уламжлал ёсоор “France Football” хэвлэлтэй хамтран “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлажээ.Жагсаалтад 23 тоглогчийн нэр орсон байна. Үүнд, Гарет Бейл (Уэльс), Луис Суарес, Эдинсон Кавани (Уругвай), Радамель Фалькао (Колумб), Эден Азар (Бельги), Златан Ибрагимович (Швед), Андрес Иньеста, Хави (Испани), Филипп Лам, Бастиан Швайнштайгер, Месут Озил, Томас Мюллер, Мануэль Нойер (Герман), Роберт Левандовский (Польш), Лионель Месси (Аргентин), Тиаго Силва, Неймар (Бразил), Андреа Пирло (Итали), Франк Рибери (Франц), Робин ван Перси, Арьен Роббен (Нидерланд), Криштиану Роналду (Португал), Яя Туре (Кот-д'Ивуар).

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо ирэх 12 дугаар сард эцсийн шатанд үлдсэн гурван нэр дэвшигчийг зарлаж ялагчид 2014 оны нэгдүгээр сарын 13-нд Цюрихт шагнал гардуулна. Дашрамд дурдахад, 2009 оноос “Алтан бөмбөг”-ийн эзнээр “Барселоны” Лионель Месси тасралтгүй шалгарч байгаа билээ.

Мөн тус холбооны сайтад шилдэг дасгалжуулагчид өрсөлдөж байгаа 10 хүний нэр гарсан байна. Үүнд: Карло Анчелотти ("Реал"), Рафаэль Бенитес ("Наполи"), Антонио Конте ("Ювентус"), Висенте дель Боске (Испаниин шигшээ), Алекс Фергюсон ("Манчестер Юнайтед"), Юпп Хайнкес ("Бавари"), Юрген Клопп ("Борусси"), Жозе Моуринью ("Челси"), Луис Фелипе Сколари (Бразилиин шигшээ), Арсен Венгер ("Арсенал").

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boldoo:
Messi abah estoi .Uneniig helehed Messig guitseh ur chadbartai daruuhan tiim toglog ch unendee alga bna .bodood uzehed oor hun algaa.Harin Ibra yaliguii dohoh baih
2013-10-30