М.Энхболд МАН-ын даргаар сонгогдлоо
Гурван өдрийн турш үргэлжилсэн МАН-ын XXVII ИХ хурлын төгсгөлд МАН-ын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд томилогдох болзол хангасан талаар дөнгөж сая мэдээллээ. МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Шинэчлэл”хөдөлгөөний залуусын төлөөлөл Т.Аюурсайхан нар дэвшээд байсан юм. Намын шинэчлэл, хойшдын хувь заяаг залах чухал цаг үед намын даргын сунгаанд оролцсон Н.Энхболд, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Харин М.Энхболд, Т.Аюурсайхан нар намын даргад нэр дэвшихээр тунаж үлдсэн бөгөөд санал хураалтад нийт 1078 төлөөлөгч оролцсон байна. Санал хүраалтын дүнд М.Энхболд 988 хүний санал авснаар намын даргын болзол хангаж, Т.Аюурсайхан 88 хүний санал авчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ