Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 28-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа, дагалдан яваа албаны хүмүүсийг Пхеньян хотын “Сунан” олон улсын нисэх онгоцны буудалд БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, албаны хүмүүс угтлаа. Угталтын үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.

Үүний дараа Мансүдэгийн Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний дараа Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ри Жон Нам, Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны дарга Ким Дун Сук, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар, Зам тээврийн салбарт хамтран ажиллах тухай БНАСАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай протоколд БНАСАУ-ын Газар, далай, тээврийн яамны дэд сайд Пак Ил Ён, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар, БНАСАУ-ын Программ хангамжийн ерөнхий газар, Монгол Улсын мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын хооронд 2013-2015 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнд Программ хангамжийн ерөнхий газрыг төлөөлж тус газрын орлогч дарга Зун Цун Цан, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд нар тус тус гарын үсэг зурлаа.
Мөн өдрийн орой Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа, албаны бусад хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон Монголын бизнесийн төлөөлөгчид Дунпёняны театрт БНАСАУ-ын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Айлчлал үргэлжилж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

why?:
Ким дүү хайчсан бээ дорд үзээгүй л байлтай ....
2013-10-31
Zochin:
Kin Chen U tai uulzah umu? uulzahgui bol hereg alga shde
2013-10-30
mongolian president in north korea:
http://www.youtube.com/watch?v=6RM7JaGC9jM&list=UUJbk9_oclQsHp2ExBz261Eg
2013-10-30
mongolian president in north korea:
http://www.youtube.com/watch?v=0a6dNDlJ9GU&list=UUJbk9_oclQsHp2ExBz261Eg
2013-10-30
iishee oroodhar daa:
http://www.youtube.com/watch?v=Ff9M4NZ2_p0&list=UUJbk9_oclQsHp2ExBz261Eg
2013-10-30
dsad:
Ene nogoo batsaan ni yagaad tosch avahgu bgaan
2013-10-30
зочин :
Сайн байна уу? Энэ төрийн тэргүүнүүдийн айлчлалын үр дүнг дэлхийн нийт амьсгаа даран хүлээж байгаа шүү дээ Манай улсын Ерөнхийлөгчийн ухаан чадалын цар хүрээнээс хамаарч Дэлхийн нийтийн аюулгүй байдал хөндөгдөх болно Бүх юм сайхан болох болтугай Бид Ц Элбэгдорж ерөнхийлөгчөөрөө дэлхийд бахархах болно Хурай хурай хурай
2013-10-30
зочин :
Сайн байна уу? Энэ төрийн тэргүүнүүдийн айлчлалын үр дүнг дэлхийн нийт амьсгаа даран хүлээж байгаа шүү дээ Манай улсын Ерөнхийлөгчийн ухаан чадалын цар хүрээнээс хамаарч Дэлхийн нийтийн аюулгүй байдал хөндөгдөх болно Бүх юм сайхан болох болтугай Бид Ц Элбэгдорж ерөнхийлөгчөөрөө дэлхийд бахархах болно Хурай хурай хурай
2013-10-30
Zochin:
Ерөнхийлөгчийн айлчлалын талаар шинэ мэдээ сонсмоор байхийн. Манай сайтууд хэд хонож байгаа хуучин мэдээлэл байрлуулаад байна. Шинэ мэдээлэл гаргах тал дээрээ анхаармаар байна
2013-10-30