Монгол Улсын Ерөнхийлөгч Панмүнжоны цэрэггүй бүсэд зочиллоо

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 29-ний өдөр буюу айлчлалынхаа хоёр дахь өдөр БНАСАУ-ын Панмүнжоны цэрэггүй бүсэд зочиллоо. Тэрээр 38 дугаар өргөрөгт зочилсон гадаад орны анхны Төрийн тэргүүн болсон юм. Цэрэггүй бүсээс буцах замдаа Гонмин хаан, Монгол хатны бунхныг үзэв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Кымсүсаны Нарны ордонд зочилж БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манай дарга нар хятадуудтай маш нууц уулзалт хийх гэж солонгост очдог. Тэнд асар нууц төлөвлөгөө хэлэлцэж, рапорт, илтгэлээ танилцуулдаг. Манай дарга сайд нар социализмын үед ч Хойд Солонгос руу гүйлдээд байдаггүй байсан. Учир нь Хойд Солонгос бол БНХАУ-ын хамгийн том анд, түнш нь байв. Энэ хоёр орон л бие биенийхээ хамгийн ган бат найрамдалтай нөхөд байж ирэв. Хамтраад АНУ-тай байлдаж, ялж ялагдаж үзсэн. Гэхдээ удирдлагууд нь гэхээс ард түмнүүд нь бие биедээ тийм сайн биш л дээ. Мэдэх ч үгүй. Аль алинд нь аль алиных нь талаарх үнэн бодит мэдээлэл байхгүй. Тиймээс БНАСАУ-тай Монголын дарга нар аргагүй харилцаа байхгүй шахуу байв. Хойдын баавгайн ноёрхлыг өмнөдийн луугийн ороолт, базалт, хуйхлалтаар халах аугаа их апрелийн хувьсгалын дараахан буюу 90-ээд оны хоёр хагасаас дарга нарын маань Хойд Солонгос руу гүйж харайлдах нь үгүй ээ мөн бэрх болж, мань мэт нь дайруулж үхчих дөхдөг болсон. Тэр газрын диваажин, хойд насандаа хонин гүрвэл болж төрөхсөн гэж мөрөөддөг Хайнань Майнань руугаа хайварс хэйвэрс хийхгүй, юугаа хийж өлсгөлөн зэвсгэлэнгээс өөр юмгүй Ардчилсан Солонгос руу алмас адил мөөмөө далан дээгүүрээ давуулж шидчихээд давхилдаад байдаг байна аа гэж их л гайхдаг байлаа. Ардчилал арай судлах гээгүй байгаа даа. Ардчилал гэдэг Ардчилсан Солонгос биш шүү, эрхэм ноёд оо. Тэр үзэн ядаад, империализмын эсрэг гээд тэмцээд байгаа Америк, Англи чинь ардчилал шүү дээ. Тэгсэн нөгөө гайхлууд чинь сайндаа ч биш байна, хөөе. Хятадуудтай л маш нууц уулзалт хийх газар нь Хойд Солонгос болсон гэнэ. Дарга сайд, босс захирлууд маань Хятадын бизнес, мафийн томчуудтай уулзаж, Монголын баялгийг бэлэглэн, үртэс үйрмэгийг нь гуйж авах асуудлуудаа чухам Хойд Солонгост л хэлэлцдэг гэнэ шүү. Манай том бизнесменүүд бол бараг цөмөөрөө Хятадын мафийнхны боол зарц, төлөөний этгээдүүд гэнэм. Ашигт малтмал бол 100 хувь хятадуудын атганд ороод байгаа бөгөөд, монголчуудын уул уурхай гэж юу ч байхгүй, байгаа гэвэл үлгэрийн далай, архины солио. Уул уурхай эрхэлье гэж нэгэн гэнэн мөндөл монгол бодвоос, хятадуудын боолын боол, бөөсийн бөөс, хөлийн ороолт, нусны алчуур болсон гэмт хэргийн ертөнцийнхөн, эрүүгийн элементүүд маань дарамтлан компанийг нь хятадуудад авч өгдөг гэнэ. Аль ч оронд гэмт хэргийн ертөнц нь эрүүгийн үндсэрхлийг хэрэгжүүлж байдаг бол, манайх л эрүүгийн коллаборационизм буюу эрүүгийн өөр үндэстэнд урвахуйг үйлдэн байдаг гэнэ. Тэр айхтар мафи мобтойгоо Хойд Солонгост уулзана. Апрелийн аугаа их хувьсгалын өмнө угаасаа зөвлөлтийн дарлалд үйлчлэгч номенклатурууд маань эртхэн харь эзэдтэй болж хамгаалуулан урван хар амиа хоохойлохгүй бол Чаушеску шиг нохойн үхлээр тонилно гэж чацга харвуулан эмээж, даруй далдганан далжиганаж, дагаар орон Бээжинд зүтгэж, "Хятадад нэгтгэ!" гэх хоёрхон үгтэй даалгавар, зарлиг авсан гэдэг. Түүнийгээ 23 жил үргэлжлүүлж байгаа бөгөөд, 25 жилийн төлөвлөгөөтэй юм гэх шив. Үүнийг таван жилийн төлөвлөгөө болгон хэрэгжүүлжээ. 1-р таван жил: 1990-1995 он. Социализмын 70 жилд бүтээсэн бүх ололт амжилт, бүтээн байгуулалт, оюуны төвшинг бүрэн устгах Их устгалын үе. 2-р таван жил: 1995-2000 он. Их устгалын нурам, туурин дээр гаалийн татварыг тэглэх, үнэ чөлөөлөх, ашигт малтмалыг харьд бүрэн шилжүүлэх зэрэг шат дараалсан алхмуудаар Хятадын Эдийн засгийн ноёрхлыг бүрэн залж авчрах Их завхралын үе. 3-р таван жил: 2000-2005 он. Ардчиллыг бүрэн байхгүй болгож, мэдээллийн чөлөөт байдлыг хааж, өмнөх таван жилд гаргасан хууль тогтоож, бодлогуудыг бодитоор хэрэгжүүлэн, Монголын газар нутгийн хамгийн их баялагтай 50 орчим хувийг харьд шилжүүлэх Их колоничлолын үе. 4-р таван жил: 2005-2010 он. Колоничлолыг байгалийн баялгаас гадна хүн ард руу асар хүчтэй чиглүүлэн, Монгол эх орон гэх үзэлгүй болгон тархи угааж, зомби манкурт болгон боолчилж, босч тэмцвэл нухчин дарж сурсан Их хүйтөрөлгүйтгэлийн үе. 5-р таван жил: 2010-2015 он. Монгол улс үндэстний оршин тогтнох бүх үндсийг бүрэн үгүй болгож, дааж давшгүй өрийн дарамтаар дарж, санхүүгийн хувьд бүрмөсөн дампууруулж, нийгмийн хувьд хэзээ ч сэхэшгүй болгон сөнөөж, хүн ардыг эргэлт буцалтгүйгээр мунхруулан, оюуны хувьд цагаан цаас адил хов хоосон болгон программчилж дуусган, Хятадад нэгтгэх Их нэгдлийн үе. Монгол оронд чухам энэ таван жилийн төлөвлөгөөнүүд хамгийн сайн, ямагт 100, түүнээс дээш хувиар биелж, биелүүлэгч үе үеийн эрх баригчид шагнуулж сайшаалгаж ирсэн гэнэ. Энэ төлөвлөгөөний нарийн ширийнийг хэлэлцэх гэж мөн Хойд Солонгост чуулж, рапорт илтгэлээ маш нууц нөхцөлд хэлэлцүүлдэг гэх. Хойд Солонгос шиг нэн нууц нөхцөлд хор найруулж болох нөхцөлийг өөр хаанаас олох билээ дээ. Хойд Солонгос бол 60 гаруй жилийн турш Хятадын элдэв гаж санаа, үзэл, бодлогын лаборатори, туршилтын туулай болсон газар юм. Өлсгөлөн ердийн үзэгдэл болсон бол зэвсэглэлийн зардлын хамгийн өндөр төвшин мөн л ерийн үзэгдэл. Ашигт малтмалын нөөц баялаг ихтэй ч, Хятад ахдаа өгөөд бараг дуусаж байгаа. Хазгай гишгэхэд л хөдөлмөрийн лагерьт аваачин боолчилдог бол лагериас гадуур байгаа нь дээрдээд байх зүйл төдийлөн үгүй, бүхэлдээ эртний Египт, Ромын боолын нийгмийн байдалтай. Юун социализм, коммунизм, өнөө үеийн боолын нийгэм л мөнөөсөө мөн юм. Харгис удирдагчдыг тахин шүтүүлж, үе залгамжлуулдаг, аюул тохиолдоход юуны өмнө удирдагчдын зургийг аварсангүй гэж шийтгэдэг, Ким Ир Сен, Ким Чен Ир нар саран дээр байгаа, тэндээс эх орноо удирдалцаж байгаа, заримдаа саран дээр дүр нь харагддаг гэж номлодог, ард олныхоо ихэнхийг сэтгэцийн хэвийн бус байдлын төвшинд аваачсан. Хэрэв Монгол Хятадад нэгдвэл мөн ийм болох бөгөөд, болоод эхэлчихсэн ч юм. Ирээдүйд Монгол улс ямар болох вэ гэсэн тэргүүн туршлагыг судлах гэж мөн Хойд Солонгост очдог гэнэ шүү.
2013-10-30
Tiimee:
Manai hubilain udmiin haaduud 108 jil tur barisanMongoltoi ugshil oir ulsuuddaa
2013-10-30
erca:
Solongosiin hugjil mundag um bn Bas uuriin bodoltoi Peedger ard tumen um
2013-10-30
Guest:
Өгөдэй хаан энэ хойгын бүх хотыг 5 сарын дотор эзлэж байлаа гэж
2013-10-30