Сандра Баллок: Зүрх нэг л удаа урагдсан бол түүнийг дахин дахин сийчих хэрэггүй

img

2010 онд Оскарын шагнал хүртсэнийхээ дараа амьдралаа нэг мөр алдсан алдартан бол Сандра Баллок. Тэрбээр Оскарын шагнал гардуулах ёслол дээр эр нөхрөө долоон нууц амрагтай байсныг мэдээд ухаан алдах шахсан гэдэг. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэнийхээ дараахан “Өнөөдөр намайг  уйлуулж буй тэр хүнд заавал энэ уйтгар гунигаа мэдрүүлнэ” хэмээн хэлж байжээ.  Холливудын алдартнууд түүнийг Оскарын шагналыг авахын тулд эцэс төгсгөлгүй хөдөлмөрлөсөн нь түүнийг далавчгүй нэгэн болгосон гэнэ. Жүжигчин Сандра Баллокийн хамгийн сүүлд тоглосон “Таталцал”  киноны нээлтэд зориулан “ELLE сэтгүүл ярилцлага авчээ.

6 -Та гайхалтай амьдралтай юм. Өөрийн гэсэн ажил, гэр бүл, байр, бизнестэй. Тэгсэн атлаа ажил амьдралаа огт хольж хутгахгүй.

-Би “Нэг л сайхан нартай өдөр би хөөрхөн сүйт бүсгүй болоод гэр бүлтэй болж, амьдрал зохионо” гэж ярьдаг хүн биш. Би ажиллаж, амжилт гаргаж, аав ээждээ түүнийгээ харуулах гэж хичээсэн. Жилд 3, 4 кинонд тоглож, тасралтгүй ажилласан. Эцэст нь сэтгэлийг минь хөдөлгөх зүйл үгүй болсон шиг санагдаж, хэсэг амарлаа. Гэсэн ч би хуучин амьдралаа санасангүй. Тэгээд сонирхолтой бүхнийг би туулаад гарчихсан юм болов уу гэж л бодох боллоо.

6

-Чи ямар зорилгоор ярилцлага өгдөг вэ?

-Киногоо сурталчлах гэж. Гэхдээ зарим тохиолдолд энэ сурталчилгаа намайг эвгүй байдалд оруулдаг. Хамт ажилласан хүнээ таалагдсан ч тэр, таалагдаагүй ч тэр “Хамт ажиллахад сайхан байлаа” гээд л худлаа ярих хэрэгтэй болдог.

6

-Оскарын шагналт алдар цуутай эхнэрийнхээ зээлийн картыг үрж араар нь тавьж явснаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээхээ мэдэгдээд байсан Жессе Жеймсийн тухай одоо хүртэл хаа сайгүй шуугиж байна. Та түүнийг араар тавьсныг мэдээд яг яасан вэ. Тэр ч том алдаа гаргасан даа?

-Энэ бүхэн хэрхэн төгсөх талаар сонин хэвлэлийнхэн янз бүрээр л бичицгээж байсан. Миний өмнөөс шийдвэр гаргасан нь сэтгүүлч нар.  Би Жессетэй маш удаан ярилцсан ч өнөө хүртэл шийдэлд хүрээгүй л байна. Гэвч би түүнд дахин боломж өгөх талаар бодож байсан ч сэтгэлийг минь хөсөрдүүлж, согтуудаа дахиад л хүүхэнтэй зууралдсан. Жессе бүх нүглээ наминчилж уучлалт гуйсан ч би итгэхийг хүсээгүй. Хоёр гурав дахь боломжийг олгохыг хүсэхгүй гэж тархи минь биш, зүрх минь шууд л хэлсэн. Би нулимсаа дуслуулаад л манайхаас явахыг хүссэн. Тэр эргэж харалгүйгээр шууд л гараад явсан. Өглөө болгон хүү минь аав хаана байна гэж асуудаг. Хааяадаа аав тэнгэрт байгаа ч юм уу гэж асуудаг тохиолдол ч цөөнгүй.

6

-Чи Жэсстэй хэрхэн танилцсан юм бэ. Салсан ч гэсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач, амьдралын тань хамгийн мартагдмааргүй дурсамж гэж бодож байна?

 -Миний хувийн амьдралыг хэт их сонирхоод байна шүү, чи. Би туслахаа тэдний компани руу явуулж, нэг сайхан залуу олоод ир гэсэн юм. Хөөрхий жолооч минь хуучин нөхрийг минь эхнэрээс нь салгаад аваад ирсэн. Нэг л мэдэхэд нэг орон дээр хэвтэж байсан даа. Хэн ч “Чиний гуталчин, ямаачин байх нь хамаагүй, хамгийн гол нь сэтгэл хангалуун бай” гэж хэлдэггүй гэж үү.

5

-Жессе Жеймстэй амрагийн холбоотой байсан гэх долоон эмэгтэй мэдэгдээд байгаа нь байдлыг бүр ч хүндрүүлсэн гэж болох уу?

-Би Жессетэй гэрлээд долоон жил болж байна. Тэр анхнаасаа хайртай болж суугаагүй нь энэ олон нууц амрагаас нь харагдаж байна. Хуримаа хийгээд л жилийн дараагаас надаас уйдсан гэж болохоор байгаа биз.

6

-За ээдрээтэй амьдралын хүүрнэлээ зогсоохыг хүсч байна. Хамгийн сүүлд тоглосон уран бүтээлийнхээ талаар. Дэлгэцэнд цоо шинэ Сандраг харсан гэж хүмүүс хэлж байна лээ?

-Зогсоохгүй, үргэлжлүүлсээр байсан бол би чамд гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөх байлаа. Би олон жилийн турш өөрийнхөө эрэгтэйлэг талыг харуулсан кинонд тоглохыг хүсч ирсэн гэхэд хилсдэхгүй. Ийм дүр бүтээхийг хүсдэг боловч өдийг хүртэл надад тохирсон зохиол бичигдээгүй байсан гэхэд болно. Харин найруулагч Альфонсогийн хүүтэйгээ хамтран бичсэн зохиол яг тэр мөрөөдөлд минь намайг хүргэсэн. Кинондоо хэр сайн тоглосон бэ гэж асуувал би 100 хувь сэтгэл хангалуун, маш сайн гэж хариулна. Шинэхэн уран бүтээл минь дэлхийн 80 оронд зэрэг нээлтээ хийж, 500 сая үзэгчийг байлдан дагууллаа. Таталцал кино маань, үзэгчдийг жинхэнэ утгаараа татаж байна даа.

6

-Шинэхэн кинон дээрх нүцгэн хэсгийн чинь тухай ярилцъя л даа. Энэ хэсгийг нэлээн давтсан уу?

-Миний анхны бүрэн нүцгэлсэн зураг. Би фитнесст явах хэрэгтэй юм байна даа гэж бодож байсан. Чи гайхалтай харагдаж байна шүү дээ гэж олон хүн хэлсэн ч би огт итгээгүй. Бүх хүний анхаарал Райн дээр байгаа болохоор л намайг сайхан харагдаж байна гэж бодоод байгаа юм. Гэхдээ бид зүгээр л бие бие рүүгээ харж, бусад зүйлийг огт анхаараагүй. Та хоёр их л албаны маягтай харагдаж байна. Надад бол жаахан хиймэл жүжиглэлт болсон юм шиг санагдаж байна гэж найруулагч маань бүх зүйл дууссаны дараа хэлсэнд одоо хүртэл гайхаад байгаа. Үнэндээ хүмүүс хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө кино үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэхээр ирж байхад нь би урмыг нь хугалахыг хүсэхгүй байна. Сайн ажиллахыг хичээлээ.

6

-Энэ кинонд тоглохын тулд өөрийгөө хэрхэн бэлдсэн вэ. Сансарын нисгэгч болно гэдэг бас чадвар шүү?

-Хамгийн түрүүнд биеийн бэлтгэлээ хангасан. Учир нь огторгуйд биеэ сул чөлөөтэй уян хатан байлгаж, хурдан хөдлөх шаардлагатай байдаг тухай найруулагч маань надад зөвлөсөн. Тиймээс биеийн бэлтгэлийг маш сайн хангасандаа. Бид киногоо дуусгаад Венецийн кино наадмын үеэр л анх үзсэн. Хэрвээ чи жүжигчин байгаад анхны киногоо үзвэл зөвхөн өөрийгөө л харсаар байгаад дуусна. Бусад жүжигчний тоглолтыг үзэх сөхөө чамд олдохгүй. Би ямар муухай харагдаж байна, би тоглох хэрэггүй байж гэж бодож байтал кино чинь дуусна. Энэ киногоороо би үзэгчдэд өөр хүн шиг харагдах байх. Харин 20 жилийн туршлага маань дэлгэцийг бүхэлд нь харахтайгаа л болж байна.

6

-Би одоохондоо үзээгүй л байна. “Таталцал” кинонд тоглож, ямар шинэ туршлага хуримтлуулав. Таныг одоо хүртэл Мисс цагдаагаар төсөөлөөд л яваад л байна шүү дээ.

-Үзээгүй мөртлөө, үзсэн мэт нүүрний хувиралтгүй асуудаг сэтгүүлч вэ, чи. Би айх хэрэггүй боллоо. Яагаад гэвэл чи надаас уран бүтээлийн талаар маш нухацтайгаар асуухгүй бололтой. Тэгэхдээ хүн нэг л өдөр өөрчлөгддөггүй шүү дээ. Би үргэлж уран бүтээлчидтэй уулзах нь туршлага гэж өөртөө хэлдэг. Гэхдээ ганц удаа уулзаад хэн нэгнийг сайн муу гэж дүгнэх нь өрөөсгөл. Би анх найруулагч Альфонсотой уулзахад их хөндий санагдаж байсныг нуух юун. Гэхдээ кино зураг авалт эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл түүнтэй харилцахад ямар сайн хүн болохыг нь мэдэрч ойлгосон. Үнэндээ “Таталцал” кинонд дүр бүтээхэд Альфонсо болон хүү нь надад их тус болсон. Энэ бол найруулагчийн сэтгэл зүйг мэдэж, түүний хүсч байгаа дүрийг ойроос, холоос мэдсэнд минь л туршлага болсон.

6

-Киноны цор ганц гол дүрд тоглох ямар санагдав?

-Би хэзээ ч өөрийгөө цор ганц гол дүрийн жүжигчин гэж боддоггүй. Энэ кинонд жүжигчдээс гадна техник технологи голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс би хэзээ ч гол дүр биш. Жорж ч мөн “Таталцал” киноны амин чухал дүр. Киног бүтээхэд “НАСА”-гаас их тусламж үзүүлсэн.  Манай хүргэн ах Олон улсын сансрын төвд ажилладаг хүнтэй холбож надад асар их тус хүргэсэн шүү. Бид утсаар ганц удаа л холбогдсон. Цөөн хором байсан ч асар их зүйлийг надад ойлгуулсан. Дэлхий, сансарт байх хоёр хэр өөр байдаг, бие маань тэр орчинд хэрхэн ажиллах ёстой, биеэ хэрхэн хөгжүүлэх зэрэг олон асуултад минь тэр хариулсан.

6

-Хүүгээ дүүтэй болгох гэж байгаа гэсэн. Өөрөө төрүүлэх үү, өргөж авах уу?

-Өргөж авна. Хүүгээ аав шигээ эмэгтэйчүүдийг битгий гомдоож байгаасаа гэсэн үүднээс ийм шийдвэр гаргасан.

6

-Шинэ хайрын харилцаа үүсгэх талаар төлөвлөгөө байна уу?

-За больж үз. Би ч бас тийм усан тэнэг амьтан биш шүү. Та нарын хэлдгээр нялх амрагтай болдог юм уу. Нэг бол олон удаа салсан, алдартай жүжигчинтэй нэр холбогдох уу. Арай зүгээр л нэг ажилчин анги, аль эсвэл улстөрч, баячууд. За бурхан минь, энэ бүх төрөл надад тохирохгүй байгаа учир би гэдэг хүн ганц биеэр л амьдармаар байна. Зүрх нэг л удаа урагдсан бол түүнийг минь дахин дахин сийчих хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

6

-Эцэст нь арван жилийн дараах амьдралаа дүрслэвэл?

-Хөхөө өөрчилчихсөн байх болов уу. Тэр үед мэс заслын бус аргаар гүйцэтгэдэг машин зохион бүтээчих байлгүй. Би эрүүл байхыг хүсч байна. Бусад хүмүүсийг ч бас эрүүл байгаасай гэж хүсдэг. Байгаа байдалдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв би маргааш үхчихвэл, Хьюстэн шиг шувуу болохыг хүснэ. Тэр дууч шувуу шиг жиргэж байгаа бол би гэдэг хүн кино урлагийн “сүнс” байх болно.

7

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-08
DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-08
cool:
Mundag yumaa tee
2013-11-01
ghcyuvkilop:
Aguu emegtei yum aa
2013-10-30