Ц.Мөнхбаярыг эргэх хүсэлтийг Г.Уянга гишүүн тавьжээ
УИХ-ын гишүүн Г.Уянга болон иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Тэд "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг батлан даалтад гаргах асуудлаар мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн есдүгээр сарын 16 буюу ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Ц.Мөнхбаяр нарын хүмүүс Төрийн ордонд зэвсэгтэй нэвтрэхийг оролдсон билээ. Энэ нь Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбоотой иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцэл байв. Эдүгээ Ц.Мөнхбаяр нарыг хорьж, саатуулан шалгаж байгаа. Мэдээлэл хийсэн иргэний хөдөлгөөний төлөөлөгчид Ц.Мөнхбаярыг буу барьж гэмт хэрэг хийх гэж оролдоогүй, эх орон газар шорооныхоо төлөө л тэмцсэн, түүнд ямар нэг ял шийтгэл ногдуулахыг эсэргүүцэж, суллаж өгөхийг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Харин гишүүн Г.Уяга Ц.Мөнхбаяртай уулзахаар хүсэлт гаргаад байгаа юм байна. Цаашлаад энэ асуудлаар олон улсын байгууллагад хандах аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ