Хот хооронд шууданд үйлчлэх автомашинуудыг гардуулан өглөө

img

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх багц төслийн хүрээнд хот хоорондын шуудангийн тээвэр логистикийн зориулалтын найман автомашиныг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол шуудан” ТӨХК-д хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашин нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн, даац, туулах чадвар сайтай, бараа материалын чанарыг алдагдуулахгүй байх чингэлэг болон хөдөлгөөнийг хянах бүх төрлийн техник хэрэгслээр тоноглогдсон байна. Машины түлхүүрийг жолооч нарт нь гардуулан өгсөн. Ийнхүү логистикийн үйлчилгээ эхэлж, “Уланбаатар-Замын-Үүд” чиглэлийн тээвэр үйлчилгээ салхийг нь хагалж байгаа юм байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Богцтой, шуудайтай зүйл хүнд дайдаг байсан цаг ард хоцорч, хот хоорондын тээвэр үйлчилгээнд зориулалтын машинуудтай болж байна. Цаашид төрийн үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар ажиллах болно. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, тэдэнд чирэгдэлгүй хүргэх ТҮЦ буюу төрийн үйлчилгээний цахим машин нийслэлийн 17 цэгт ажиллаж байгаа. Тэгвэл дараагийн ээлжид ирэх 28 машиныг аймгийн төвүүдэд байрлуулна” гэж хэлсэн.

Энэхүү үйл ажиллагааг нэвтрүүлснээр шуудангийн үндсэн сүлжээний бүсчилсэн тээвэр хүргэлт сайжирч, хот хөдөөгийн ялгаа арилж,  шуудангийн байгууллагын бизнес өргөжихөд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа аж.

 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эдгээр автомашинууд нь үнэхээр сайн чанартай харагдаж байна.Сайн машин
2013-10-31
Zochin:
za yamaa daa toriin omchit shuudangiin baiguulaguud huviin kargonuun;nai baritsaj baihaar ingej dotood shuudangaa hogjuulmeer yun
2013-10-30