Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно
Бага орлоготой хэдий ч сурлага, амжилтаараа бусдаасаа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад Швейцарийн хөгжлийн агентлаг, “Зориг” сангаас ес дэх жилдээ сургалтын тэтгэлэг олгож байна. Энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 650 оюутан материалаа ирүүлснээс 60 оюутанг шалгаруулжээ.
Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа маргааш МУИС-ийн дугуй танхимд болох аж.
Ёслолд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч болон “Зориг” сангийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцох юм байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт сургууль, мэргэжил харгалзахгүйгээр дотоодын их, дээд сургуулиудын хоёроос дээш курсын үндсэн ангид 3,2-оос дээш голч дүнтэй суралцаж буй оюутнууд өрсөлдөх боломжтой аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ