Гэр хорооллын иргэд шуудангийн хайрцагтай болно
Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох багц төслийн хүрээнд гэр хороололд шуудангийн хайрцаг тавихаар болжээ.
Энэхүү ажлыг Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар хариуцаж байгаа. Эхний ээлжид нийслэлийн 20 цэгт ухаалаг шуудангийн хайрцаг байрлуулна. Ингэхдээ нэг цэгт 50 тасалгаатай нэг хайрцаг байрлуулж, хайрцаг тус бүрт ирсэн шуудангийн талаарх мэдээлэл болон онгойлгож авах код нь тухайн иргэний гар утсанд мессежээр ирэх юм байна. Гэхдээ энэ хайрцаг нь хувь хүнийх биш нийтийн өмч байна гэдгийг тус ажлын зохион байгуулагчид онцолж байсан.
Тус ажлыг хариуцагчид ирэх 12 дугаар сарын 01-ний өдөр багтаан дуусгахаар зорьж байгаа бөгөөд шуудангийн хайрцгийн нууцлал, хяналт зэргийг өндөр түвшинд гүйцэтгэх аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ