“Ертөнцийн мисс”-ийн тэмцээнд ирвэл баривчилна
Америкийн тэрбумтан Дональд Трамп твиттерт “Эдвард Сноуденд зориулсан мэдээ байна. Чамайг “Ертөнцийн мисс” тэмцээнд ирэхийг хориглоно. Хэрвээ чамайг барьж шүүхэд өгөхийг хүсэхгүй байгаа бол” гэж жиргэжээ. Харин Америкийн “Huffington Post” сонин Эдвард Сноуденыг сайхан бүсгүйчүүдийн тэмцээнд ирэхийг уриалсан ил захидал нийтэлжээ. Уриалгад “Бид ноён Трамп таныг “баривчилж” чадахгүй гэж бодож байна. Та чинь онгоц дүүрэн сэтгүүлчдээс бултаж, хэд хэдэн орны засгийн газрыг хуурч чадсан шүү дээ” гэжээ.
“Ертөнцийн мисс” тэмцээн ирэх сарын 9-нд Москвад болно. Шууд нэвтрүүлгийг дэлхий даяар дамжуулна гэж Д.Трамп “RT”-д Ларри Кингтэй ярилцахдаа хэлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ