Шон Коннери агуу жүжигчнээр шалгарав
Британийн жүжигчин өдгөө 83 настай Шон Коннери агуу жүжигчдийн рейтингийг манлайллаа. Түүний дараа Энтони Хопкинс бичигдсэн байна. Коннери Жеймс Бондын анхны дүрийг бүтээсэн юм. Оскарын шагналт Коннерийг өнөө хэр үзэгчид мартаагүй нь санал асуулгаар тодорхой байжээ.
Жеймс Бондын дүрээр алдаршсан тэрбээр 2003 оноос кинонд тоглохоо больсон юм. Сонирхолтой нь түүнийг америкчууд биш британичууд дээрх рейтингэд агуу жүжигчин хэмээн нэрлэжээ.
Санал асуулгыг 1963 онд Жек Лэндисийн гаргасан аргачлалаар явуулдаг бөгөөд Q Score систем нь “миний хайртай жүжигчний нэг”, “маш сайн”, “хэвийн”, “муу”, “хэзээ ч сонсч байгаагүй” “маш сайн” гэсэн асуултыг үзэгчдэд тавьдаг аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ