Ногоон хөгжлийн төлөө чуулна
2013-10-30

Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан “Байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хэсэг”-ийн ээлжит зөвлөгөөн өчигдөр болсон. Энэ үеэр ой, ус, амьтан ургамал, аудит, нөхөн сэргээлт, цэвэр технологи, тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр БОНХЯ, мэргэжлийн байгууллага, ИНБ,  хувийн хэвшлийнхэн хамтран хийсэн хэлэлцүүлгүүдийн үр дүнг ярилцсан байна. Нийт найман удаагийн хэлэлцүүлэгт байгаль орчны салбарын мэргэжлийн байгууллага, ИНБ, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхтэй оролцож, хамтын ажилагаагаа цаашид илүү бодитой, хүнд сурталгүй, шуурхай, үр өгөөжтэй явуулахын тулд талуудын анхаарах асуудлыг зөвлөмж хэлбэрээр гаргаж ирсэн байна. Зөвлөмжид тусгагдсан эдгээр саналуудыг цаашид хэрхэн нэгтгэж, хэрэгжихүйц үйл ажиллагаа болгох чиглэлээр Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг өгсөн аж.

өа

Ажлын хэсгийн гишүүд ярилцсаны эцэст ирэх сарын 15-нд “Ногоон хөгжлийн төлөөх төр, хэвийн хэвшлийн түншлэл” Онол-поактикийн бага хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү хурлаар төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа нэгдмэл явуулах бодлогоо ярихаас гадна байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй хувийн хэвшлүүд үйл ажиллагааныхаа чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл солилцох юм байна. Түүнчлэн ирэх сарын 27-эны өдөр Төрийн ордонд “Ногоон хөгжлийн төлөөх төр, хэвийн хэвшлийн түншлэл” Үндэсний чуулганыг хийх шийдвэрийг гаргажээ.

ах

Цуврал хэлэлцүүлэг, чуулганы үр дүн байгаль орчны салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа илүү төгөлдөржиж, нэг нэгнээ бодлого, үйл ажиллагаагаар дэмжсэн ногоон хөгжлийн төлөөхи сайн үйлс  болон Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

ах

П.Наран

Shuud.mn
Сонин хачин