“Emirates Airline” 100 “Boeing” худалдаж авна
Дубайн нисэх компани “Emirates Airline” “Boeing”-ийн алсын нислэгийн 100 онгоц худалдаж авах гэж байгаа талаар “Фэйнэншл таймс” мэдээлжээ. Энэ нь 30 тэрбум ам.долларын наймаа аж. Хэрвээ энэ худалдаа биелэгдвэл “Boeing”-ийн түүхэнд дээд амжилт тогтооно.
Эмиратс мөн Airbus-аас А380, А350-ыг худалдаж авах талаар ч яригдаж байгаа гэнэ. Эмират дээр дурдсан наймааг ирэх сард Дубайд болох авиашоун дээр үзэглэнэ гэж ажиглагчид бичиж байна.
“Emirates Airline” 1985 онд төрийн хяналттай байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн найдвартай үйлчилгээ үзүүлдэг компанийг манлайлдаг.
Дашрамд дурдахад, манай өмнөд хөрш “Boeing”-оос 20 онгоц авах гэж байгаа талаар “Синьхуа” агентлаг саяхан мэдээлж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ