Ам.долларын өсөлтөд ББСБ, ченжүүд нөлөөлөөгүй гэв

5
Тэд энэ үеэр банк бус санхүүгийн байгууллага, валютын ченжүүд ханшид нөлөөлөх боломжгүйг хэлж байв. Учир нь зах зээлд эргэлдэж байгаа нийт валютын гуравхан хувь нь эдгээр байгууллагуудад ногддог аж. Түүнчлэн Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг валютын худалдаанд оролцдоггүй болохоо хэлсэн. Иймд банк бусууд зах зээлийн ханшнаас өндөр үнээр валют худалдан авах чавдар байхгүй, арилжааны банкуудын ханшийн мэдээг валютын захынхтай харьцуулахад 2-4 төгрөгөөр илүү болохоо хэлж байв. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч А.Алтансүх “Өнгөрсөн дөрвөн сараас хойш банкууд ам.долларын ханшийг 3-5 төгрөгөөр өсгөж явсаар байна. Төгрөгийн ханш сүүлийн дөрвөн сарын хугацаанд тасралтгүй унаж, ам.долларын эсрэг 23 хувиар суларсан” гэлээ. Тэрбээр мөн “Төвбанкны нийлүүлэлт, импортын бараа бүтээгдэхүүнээс болж ам.долларын өсөлт зогсохгүй байгаа. Арилжааны банкууд ашгийнхаа хүрээнд тодорхой хувиар нэмж байгаа. Гэхдээ энэ нь өсөлтийн гол шалтгаан биш” гэлээ.
5
Манай улсад одоогийн байдлаар 39 Банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдний нийт хөрөнгө 344 тэрбум төгрөг бөгөөд өнгөрсөн жил л гэхэд 393 мянга гаруй иргэн, бичил бизнес эрхлэгч банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авчээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ