“Тавантолгой”ХК-ийн хувьцаа 11.46 хувиар өслөө

ТОП-20 индекс 14542.26 нэгж болж, 353.76 нэгжээр буюу 2.49 хувиар өсчээ. Лхагва гарагт нийтдээ таван компанийн үнэт цаасны ханш өсөлттэй байсан бол мөн таван компанийх буурсан дүнтэй гарсан байна. Тухайлбал, “Монноос” 14.8, “Тавантолгой” 11.46, “Монголын цахилгаан холбоо” 8.33 хувиар тус тус хувьцааны ханш нь өсчээ. Харин “Хасу Мандал” -12.65 хувь, “Дархан хүнс” -12.63, “Оллоо” -7.69 хувиар хувьцаа нь буурсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ