Д.Төмөрхүлэг өнөөдөр алтан медалийн төлөө зодоглоно
Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн гранпри өнөөдөр эхэлсэн. Тус тэмцээнд, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч өрсөлдөж байна.
Эхний өдрийн барилдаанаар эрэгтэйчүүдийн 60 кг жинд зодоглосон манай улсын тамирчин Г.Хэрлэн “А” хэсгийг тэргүүлэн барилдаж хэсгийн аварга боллоо. Тэрээр хагас шигшээд Германы жүдочыг вазари үнэлгээгээр ялснаар финалд үлдэж БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй оноолт таарлаа.
Харин 66 кг жинд зодоглосон Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой өнөөдөр хүч үзнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ