С.Пүрэв: Зам харилцаа холбоо эдийн засгийн чухал хөшүүрэг
Зүүн хойд Азийн Засгийн газар хоорондын “Их түмэн санаачлага” хөтөлбөрын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байгаа билээ. Энэ үеэр Сангийн дэд сайд С.Пүрэвээс цаашдын хөгжлийн стратегийг тодрууллаа.
6

-Хөгжил замтай холбоотой “Их түмэн санаачлага”-ын хүрээнд Зүүн хойд Азийг холбосон зам тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг бий болгоход тусгайлан анхаарч байгаа. Энэ нь Зүүн хойд азийн засгийн газар хоорондын “Их түмэн санаачлага” хөтөлбөрийн хамгийн чухал зорилт юм.
6
-Эдийн засгийн талаасаа үр дүн юу байна?
-Зам, харилцаа холбоо гэдэг эдийн засгийн чухал хөшүүрэг. Энэ харилцаа сайн хөгжчихвөл эдийн засаг хурдан нягтарч цаашдаа хөгжих боломж бүрдэж байгаа.
5
-Шинэ төмөр замын төсөлд “Их түмэн санаачлага” хөтөлбөр хэрхэн оролцох тухайд?
-Монголын Засгийн газраас “Их түмэн санаачлага”-т оролцогч орнуудад манай улсын зүүн хэсэгт Орос, Хятадтай холбох төмөр замын саналаа албан ёсоор тавилаа. Албан ёсоор үзээд дараагийн хуралдаан дээр “Их түмэн санаачлага”-ын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг дээр асуудлыг эцэслэн шийднэ.
5
-Дараагийн хуралдаан хүртэл хэр хугацаанд хүлээх вэ?
-Бүтэн жил судална. Дараа жил тодорхой болно гэсэн үг.
5
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ