Д.Эрдэнэбат: Муу сурдаг, идэвхигүй оюутнуудад тэтгэлэг очих ёсгүй
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж, хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, санал дэвшүүлж, салбарын яамныхан хариулт өгсөн. Уг хуулийн төсөлтэй холбоотой эхний асуултыг Ц.Оюунбаатар гишүүн тавьсан.
\
Ц. Оюунбаатар гишүүн: Яг одоо хичнээн оюутан мөнгө авч байна, ирэх оны төсөв дээр хичнээн оюутанд мөнгө өгөхөөр төсөвт суулгасан бэ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс авдаг энэ тэтгэлгийг оюутанд өгдөг шалгуур байна уу. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, шаардалга хангахгүй бүтээгдэхүүнүүдэд цацаж байна. Ялангуяа улстөрийн сонголтын үеэр энэ асуудал яригдаж, цалин тэтгэмж өгнө гэж сонгогчийн санал авдаг. Жирийн ажилтан албан хаагчдаас авдаг мөнгө шүү дээ. Яагаад Засгийн газар энэ мөнгийг өгч, авах асуудлыг шийдэх болж байгаа юм бэ. Энэ чинь УИХ-ын хуулиар зохицуулагдаж байгаа зүйл биз дээ. Одоо зөвхөн олонхиор шийддаг Засгийн газүар шийдэх гэж байна гэсэн шүүмжлэл олон нийтээс гарна. Энэ асуудлыг тооцсон уу?
Энэхүү асуултад Сангийн сайд Ч.Улаан, Болосролын яамны дэд сайд Б.Ургамалцэцэг нар хариулт өгсөн.
йө
Ч.Улаан: -Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутанд олгоно. Ирэх онд суралцагчдын тоотой холбогдуулан шаардлагатай мөнгийг төсөвт суулгасан байгаа.
йө
Б.Ургамалцэцэг: -Тоо хэмжээг Ч.Улаан сайд хэлчихлээ. Ер нь бол Засгийн газрын 19 дүгээр тоот тогтоолоор зохиуцуулагдаж урамшуулал тэтгэлэг тараагдаж байгаа. Урамшуулал тэтгэлэг үр ашиггүй байна гэсэн санал бидэнд нилээдгүй ирдэг. Бид дээд боловсролын чанарт шинэчлэл хийх бодлогоо гаргаад явж байна. Энэ Жил чанарын шинэчлэл хийж чадсан. Тухайлбал,эЭлсэлтийн шалгалтанд хатуу хяналт тавьж, оюутнууд шалгалтын дүнгээрээ хүссэн сургуульдаа биш байгаа байдалдаа тохирсон сургуульд элсэн орсон. Зохицуулалтыг хийх гэдэгтэй санал нэг байна. Сайн сургуулийн оюутан сайн тэтгэлэг авах ёстой. Урамшууллын тэтгэлэг бол сүүлдээ хавтгайрсантай санал нэг байна. Ялангуяа хувийн сургуулиуд дээр олонх оюутнууд урамшууллын тэтгэлэг авах болсон . Бид их сургуулиудыг судалгааны чиглэлээр сургалт явуулдаг болгохоор хамтарч ажиллаж байна. Энэ чиглэлд урамшууллын тэтгэлгээр дэмжих бодлого барьж ажиллаж байгаа.
йы
Энэхүү хариултын дараа гишүүд саналаа хэлсэн.
Д.Эрдэнэбат: Боловсролын яам байх ёстой гэдгийг агуулгаар нь хэлээдхье. Бид нар мөнгө ярина гэхээр халамж яриад байх юм. Би хувьдаа мөнгийг хариуцлагын хөшүүрэг гэж бодож байна. Тэгтэл өнөөдөр Төсвийн байнгын хороон дээр оюутны тэтгэлгийн талаар ярихад зөвхөн Сангийн яам ороод Боловсролын яамд огт хамаагүй мэт байдаг нь буруу ш дээ. Нийгмийн баталгаа гэдгийн цаана мэдлэгийн баталгааг энэ сургуулиуд өгч байгаа юм уу гэдэг асуудлыг зайлшгүй холбож ярих ёстой. Энэ асуудал 70 мянга байх уу, цалингийн доод хэмжээгээр өсөллтэй байх уу гэдэг дараагийн асуудал. Хамгийн гол энэ өгч байгаа мөнгө оюутны хариуцлагыг дээшлүүлж, сургууль нь чанартай, боловсрол эзэмшүүлж, шаардлагыг хангахуйц мэдлэг боловсрол олгох үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэг асуудал хамгийн гол нь юм. Тиймээс энэ мөнгө оюутнуудын сурлагын чанар, мэдлэгийн түвшинтэй уялдсан уялдаанд ямар нэгэн үүрэг гүйцтэгэх үү. Цаашдаа энэ мөнгө оюутнуудын нийгмийн халамжийн баталгаа болж явах юм уу, мэдлэгийн баталгаа болж явах юм уу. Алийг нь сонгох юм. Энэ мөнгийг олгосноороо оюутнуудын хоол, ном дэвтэр гээд нийгмийн талаасаа тус дэм болсныг ойлгож байна. Гэхдээ тухайн оюутны мэдлэг боловсролыг сайжруулах, өөрсдийгөө хөгжүүлэхэд ямар нэгэн түлхэц болсон гэсэн судалгаа байна уу гэдгийг асуумаар байна. Дараа нь би саналаа хэлье.
1
Түүний асуултад Боловсролын дэд сайд Б.Ургамалцэцэг: -Үндэсний тэтгэлэг олгосноор мэдлэгийн баталгаа болж чадаж байна уу гэдэгт бид хариулт олохдоо үнэлгээний систем рүү эргэж харах шаардлагатай. Их дээд сургуулийн оюутнууд АВСД дүнгийн төлөө суралцдаг, тэрний төлөө уралддаг гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр энэ бүхнийг шийдэхийн тулд кредитын системд шилжинэ. Кредитийн системд шилжснээр тухайн семистрийн эсвэл дөрвөн жил тэтгэлэг аваад явах хуучинсаг сэитгэлгээнээс салах хэрэгтэй. Чи чадаж байвал судалгаагаа гурван жилийн дотор хийж, бакалаврынхаа аваад дараагийнхаа шат руу шилжиж болно. Кредитийн үнэлгээ рүү шилжсэнээр мэдлэгийн үнэлгээ болж чадна гэж үзэж байгаа. Бусдаар бол АВСД үнэлгээний төлөө яваад байвал үнэхээрийн хол зөрүүтэй хариу гарна. Энэ бүхэнтэй уялдуулж, чанарыг сайжруулахаар ШУТИС дээр кредитийн системд шилжүүлсэн байгаа. Шаардлагатай гэвэл Н.Эрдэнэбат гишүүнд танилцуулж болно.
бй
Энэхүү хариултын дараа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд хандан асуулт байхгүй тул саналаа хэлэхийг сануулсан.
өжт
Д.Эрдэнэбат: -Энэ асуудал орж ирэхээр нэг сонин асуудал яригдаад байна. 70 мянга нь 90 мянга болно ч гэх шиг. 70 мянгыг өгөхгүй бол оюутнууд эсэргүүцэл зарлаж жагсана, аймаар том улс төр болно ч гэх шиг. Зарим улстөрч энэ асуудал дээр дөрөөлнө ч гэх шиг. Тийм юм байхгүй ээ. Энэ мөнгө байгаа олох л хэрэгтэй. Яахаараа 165 мянган оюутан хувийн болон улсын сургуульд сураад ижилхэн мөнгө авч нийгмийн халамжийн зарчмыг өдөөгөөд байгаа юм бэ гэдэгт хариулт олох ёстой. Үнэхээр мэдлэг чадвар өндөр, сурлага сайтай оюутнууд нь 90 мянган төгрөгөөс илүүг ч авсан болно. Муу сурдаг, хариуцлагагүй, хичээл тасалдаг идэвхигүй оюутнуудад энэ мөнгө очих ёсгүй. Нийгмийн шударга хуваарьлалт байх ёстой. Дээд сургууль гэхээр л төр хувийн гээд ангилж тэгш боломж олгодог зарчим буруу. Хамгийн гол номын сангүй, лабораторигүй биеийн тамирын заал байхгүй наад захын стандарт хангаагүй, түрээсийн байртай, түрээсийн багштай сургалт явуулдаг их дээд сургуулиудад энэ тэтгэлэг очих ёсгүй. Би энэ талаар шулуухан хэлнэ. Тиймээс тухайн дээд сургуулийн сургалт явуулах стандарт хангасан байдлаар нь ямар мөнгө олгох ёстойг тодорхойлох хэрэгтэй. Сарын дундаж цалин нэмэгдсэнээр хязгаарлагдаад явдаг асуудал биш.
өй
Хоёрдугаарт, оюутны сурлага мэдлэгийн чанарын үнэлгээгээр үнэлж, сурч чадаж байгаа нь ахиухан тэтгэлэг, мөнгөн урамшуулал авдаг, чаддаггүй нь авдаггүй энэ систем рүү орох ёстой. Энийг яаж зохицуулах вэ гэхээр Засгийн газрын журмаар зохицуулах үүргийг энэ хуульд тусгах хэрэгтэй байна. Хуулийн төсөл боловсруулагчид энэ заалтуудаа эргэж нэг харахыг хүсч байна. Үнэхээр чанартай боловсролын төлөө шударга өрсөлдөөний төлөө явж байгаа болохоос нийгмийн баталгаа тэгш хангамжийн төлөө явдаг нийгмийг больё гэячихээл ийм социалист маягийн зүйл хийж болохгүй. Хуулийн төсөл энэ хэвээр цааш явна гэвэл би эсрэг санал өгнө. Дээрх өөрчлөлтүүдийг тусгаад, хуулийн төслөө эргэж нэг хараад оруулж ирэх юм бол дэмжинэ.
өйы
Ц.Оюунбаатар: -Энэ асуудал дээр нилээн олон талаас нь дүгнэж, ярьж шийдэх ёстой. Н.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. Ингэж хавтгайруулж, 165 мянган оюутанд Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг тараагаад байж болохгүй. Засгийн газрын хийх ёстой юм бол тэр суругуулийн стандарт, оюутан сурагчийн сургалт, сурлагын чанар, хичээлдээ оролцдог байдлыг харах ёстой. Сургуулиа төгсөөд зөөгч, худалдагч хийдэг залуу үеийн тэтгээд байж болохгүй ээ. Энийг өөрчлөх ёстой. Үнэхээр боловсролын салбар олон өөрчлөлт хийсэн гэж ярьж байгаа ч өөрчлөлөт харагдахгүй байна. Тийм болохоор Засгийн газар, Яамны хүлээх хариуцлага тодорхой байх ёстой. Төсөв дээр ингэж их мөнгө хуваан тараах биш, харин оюутны оролцоог харгалзаад зохицуулалт хийх шаардлагатай. Асуудлыг арай өөрөөр авч үзмээр байна. Ажилчин хүн 1000 төгрөгийн илүү татвар авахад амьдралд хэцүү байгаа. Гэтэл татвар гэж дарамталж авсан мөнгөө зүгээр нэг ингээд тараачихдаг байж болохгүй. Социализмын үед сурлагыг нь үндэслээд тэтгэлэг нь янз бүр байсан. Одоо ч мөн адил сургуулиуд хамгийн сайн гэсэн оюутанд тэтгэлэг олгодог байх ёстой гэсэн саналтай байна.
ыбөа
Л.Эрдэнчимэг: -106 тэрбум төгрөг маш их мөнгө. Өнөөдөр 80 мянган хүүхэд цэцэрлэгт явж чаадхгүй байгаа. Оюутнуудад өгсөн мөнгөөр цэцэрлэг барьсан бол хичнээн хүүхэд эзэнтэй болчих байсан бэ гэдгийг эхлээд сануулаад хэлчихье. Аль нь илүү чухал юм бэ гэдгийг бид дандаа бодож байх ёстой. Мэдээж оюутнуудад ирдэг ачаалал бол сургалтын төлбөрт байдаг. Өнөөдөр сар болгон олгогдож байгаа 70 мянгын тодорхой хэсэг нь бар дисконы орлого болж очиж байгаа нь нууц биш. Гэтэл сургалтын төлбөрийн ачаалал оюутнуудаас илүү эцэг эхчүүдэд очдог. Нийт оюутнуудын 62 хувь нь хөдөө орон нутгаас ирсэн байдаг. Тэр утгаар хөдөө орон нутагт байгаа эцэг эхчүүдэд энэ ачаа очиж байгаа. Энэ мөнгөний тодорхой хэсгийг сургалтын төлбөрт шилжүүлж болохгүй юу. Жилдээ 700 мянган төгрөг болж байна. Тийм болохоор сургалтын төлбөрийн 3/1-ийг бэлэн бусаар сургуулиуд руу нь шилжүүлж болно. Эцэг эхчүүдийн ачаалал ч буурна.
хор
С.Ганбаатар: -Монгол Улс 106 тэрбум төгрөгөөр оюутнуудыг “Үндэсний тэтгэлэг" гэдэг нэрээр тэтгэж байгаа юм шиг боловч цаад утгаараа чанаргүй их дээд сургуулиудын эздийг тэтгээд байдаг энэ утгагүй бодлогоо зогсооё. Энэ их дээд сургуулиудын чанар чансааг энэ мөнгөөрөө хариуцлагажуулаачээ. Түүнчлэн Монгол оронд ханасан, илүүдсэн маш олон мэргэжил энэ бүхний хажуугаар тэтгүүлээд тэтгэлэг аваад яваад байна. Эцсийн эцэст Монгол орны бодит эдийн засагт шаардлагтай байгаа тэр дундаа инженер, техникийн ажилтнуудыг хөхиүлэн дэмжиж, боловсон хүчний том бодлого баримтлах нь Үндэсний тэтгэлгийн гол зарчим болох ёстой. Өнөөдөр ханасан байгаа мэргэжлээр сурна гэвэл тэр хүүхдийн асуудал. Харин Монгол оронд хэрэгтэй байгаа мэргэжлээр сурна гэвэл тэтгэлгээ өгдөг болох хэрэгтэй. Олон улсын хэмжээнд Үндэсний тэтгэлгийн бодлого үүнд л чиглэсэн байдаг.
хр
Я.Санжмятав: -Оюутны тэтгэлгийн асуудлаар гишүүд маань их шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал Боловсролын яам, их дээд сургуулиуд нилээн анхаарах хэрэгтэй. Илүүдээ гарсан мөнгө байхгүй шүү дээ. Чанартай, чадвартйа, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн төлөө, нэрийн баталгаа бий болгохын төлөө энэ мөнгийг өгч байгаа болохоор Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. Нийгмийн баталгааг нь бий болгож байгаа юм бол хичээлдээ бүрэн сууж, шалгалт шүүлгээ таслалгүй өгөх ёстой. Сургуулиас зохиосон ажилд оролцох ёстой. Хувийн их дээд сургуулиудын чанарын асуудалд анхаарч хууль, дүрэм журмандаа өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч оюутнуудаа тэтгэлгээр дэмжиж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарах нь чухал юм.
рх
Гишүүд ийнхүү саналаа хэлсэн. Хуралдааны төгсөлд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хуулийн төсөл санаачлагчид гишүүдийн хэлж байгаа саналуудыг анхаараарай. Багануурт оюутны хотхон барина гэж яриад л арван жил боллоо. Баригдахгүй л байгаа. Тэр мөнгө энд явж байж болзошгүй. Бид Их дээд сургуулиудын тоог бага болгоё гэж ярьдаг хэр нь хавтгайруулсан тэтгэлэг олгох нь оюутны тоог нэмэх, мөнгө олох хөшүүрэг болж байна. Энэ болгоныг эргэж харья. Гэтэл энэ мөнгө нь татвар төлөгчдийн хөдөлмөрлөж олсон мөнгө. Харин оюутнуудад бол хэрэгтэй байгаа.
рахо
Хэрэгтэй зүйлийнхээ төлөө оюутнуудыг хөдөлмөрлөдөг болгох гэж хэлж буй гишүүдийн саналыг анхаарах хэрэгтэй. Сургалтын байгууллагуудын шалгуур чанарын стандартыг харгалздаг байдалд өөрчлөлт оруулна. Номын сангүй мөртлөө дээд боловсрол олгож байгаа сургуулиудын элсэлтийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол оюутнууд элсүүлээд тэд нар амьдарсаар л байх болно. Сурлагын чанарт анхаарах нь зөв. Хэн сайн хөдөлмөрлөсөн, хэн сайн сурсанд нь илүү мөнгө очдог болгоё. Тэгэхгүй бол ингэж хавтгайруулах нь буруу” мэдэгдсэн. Хурлын төгсгөлд эдгээр өөрчлөлтийг хийгээд энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
ахро
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ