МАН-ын генсекээр Ж.Сүхбаатар тодрох бололтой
МАН-ын XXVII их хурал өнөөдөр бага хурлын гишүүдээ сонгосноор өндөрлөнө. Бага хурлын 310 гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа нэлээд өрсөлдөөнтэй явагдаж байгаа бололтой. Одоо их хурал оройн 22 цаг хүртэл засварлаад байна. Бага хурлын гишүүнийг сонгох санал хураалтын бэлтгэл ажлыг хангахаар ийнхүү завсарлага авчээ.
1
Төлөөлөгчид орой 22 цагаас хуралдаад бага хурлын болон Хяналтын хорооны гишүүдийг сонгоно. Дараагаар нь бага хурлыг хуралдуулах тов зарлаж, Удирдах зөвлөл болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм. Ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчны экс сайд Д.Цогтбаатар, Элчин сайд асан Б.Энхмандах, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар нэр дэвшигдэхээр яригдаж байгаа.
1
Харин МАН-ын дарга М.Энхболд дээрх нэр нь дэвшиж байгаа хүмүүсээс намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулахаар санал оруулах бололтой. Түүнийг сонгогдох нь бараг тодорхой болчихсон гэх мэдээлэл ч таржээ. Ж.Сүхбаатар нь өмнө намын шинэ даргыг Ерөнхий сайд байх үед ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан билээ.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ