Ц.Энхбаярын хөдөлмөрийн гэрээг цуцлахаар боллоо
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсноос үүдэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаялт зарлах, халагдах өргөдөл гаргах зэргээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
edg
Тэд даргынхаа томилгоог хууль бус гэж үзэн 182 ажилтан халагдах өргөдлөө өгч, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдоод байсан юм. Тиймээс уг асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнөөдөр өдөржин ГССҮТ-д хуралдаж, энэхүү үл ойлголцлсон асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.
d
Сайдын зөвлөлийн хурлаас ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь түдгэлзүүлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдэлд хүрсэн байна. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн түр хашихаар шийдвэрлэсэн байна.
ds
Эх сурвалжийн мэдээлснээр 19 цагийн үед тус эмнэлэг дээр Ц.Энхбаярыг томилгоог дэмжиж байгаа, үгүй эсэхээр эмч, ажилтнууд саналаа өгсөн. Харин нууц санал хураалтаар ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дийлэнх нь эмнэлгийн дарга Ц.Энхбаярын томилгоог эсэргүүцэж, цуцлах нь зүйтэй гэсэн тул зөвлөлийн гишүүд дээрх шийдвэр гаргасан юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ