Сарын дотор 60 сая хүний утасны яриаг чагнажээ

img

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг “NSA” сарын дотор Испани дахь 60 сая хүний утасны яриаг чагнасан тухай “АР” агентлаг мэдээлэв. “NSA”-ийн экс ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц материал дотор энэ мэдээлэл багтжээ.

Сноудений задруулсан нууц материалыг “Guardian” сонинд нийтэлж байсан сэтгүүлч Гленн Гринва тус мэдээллийг өчигдөр нийтэд ил болгожээ. Испанид амьдарч байгаа 60 сая гаруй иргэний яриаг өнгөрсөн дөрөвдүгээр сард чагнасан нь үнэн гэсэн байна. АНУ-ын тагнуулын албад Испани, Францад олон сая утасны яриаг чагнасан нь ил болсноор Вашингтон хүнд байдалд орсоор байгаа юм.  “NSA” Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг бараг арван жилийн турш чагнаж байсан, Ерөнхийлөгч Барак Обама үүнийг мэдээгүй гэсэн нь дуулиан тариад байгаа. Өчигдрөөс эхлэн Европын томоохон орны улстөрчид, гар утснаас татгалзаж эхэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toodi:
nuuts yum gej bhgui bolj bh shivdee hetsuu l hereg bna daa
2013-10-31
doko:
mongold bas bugdiig chagnadag ni nuuts bish
2013-10-31
ganga:
ali ertel iim bsan
2013-10-31
drrr:
maniahan gar utsaaraa nuuts zyilee yarihaa bolison gar utsiig gants amerik bish mongoliin zarim gazruud chagnaj l baigaa shyy
2013-10-31
Irgen:
Dagaad daldagnaad l bai
2013-10-31
kkkkk:
ichdgui baliar amerikchuud
2013-10-31