Бага хурлын гишүүдийг зарлана

img

МАН-ын их хурал өнөөдөр үргэлжлэн хуралдахаар болжээ. Төлөөлөгчид өчигдөр оройн 22.00 цагт дахин хуралдаж, Бага хурлын гишүүдийг сонгох саналаа өгсөн юм.  Их хурлын 1124 төлөөлөгч бүр Бага хурлын 310 нэр дэвшигчийг саналын хуудсанд бөглөсөн аж. Төлөөлөгчид үүнд нэлээд цаг хугацаа зарцуулсан байна.

Санал хураалтын дүнг тоолох комисс санал тоолох автомат машиныг ашигласан байна. Их хурлыг өнөөдөр 09.00 цагт товлосон боловч төлөөлөгчид одоо л цуглаж эхэлж байгаа сурагтай. Өнөөдөр бага хурлын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн дүнг сонсоод, бага хурлын товыг зарласнаар МАН-ын XXVII их хурал өндөрлөх юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

D.Tugsuu:
amjnit husie
2013-10-31