Гурван сая иргэн ажил хаялаа
Индонезийн 20 мужийн гурван сая орчим ажилчин улсын хэмжээнд өнөөдөр 15 цагаас эхлэн ажил хаялт зарлахаар болжээ. Тус улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Икбалын мэдэгдсэнээр гурван сая орчим хүн ирэх сарын 5-ныг хүртэл ажил хаялтад оролцохоор болсон гэнэ.
Ажил хаялт зарлаж буй иргэд 2014 оны эцэс гэхэд цалингийн доод хэмжээг 50 хувиар өсгөхийг шаардаж байгаа юм. Ажил хаялтын хуганцаанд Индонезийн 40 аж үйлдвэрийн бүсийн 100 мянга гаруй компанийн ажилчид эмх журамтай, тайван хэлбэрээр ажил хаялтад оролцохоо Засгийн газартаа амласан байна. Харин ирэх сарын 5-нд нааштай шийдвэр гаргахгүй бол байдал өөрөөр эргэхийг Икбал мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ