Гадаадын 17 иргэнийг албадан гаргажээ

img

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар арваннэгдүгээр сард Монгол Улсад оршин суух, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлсэн, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, паспорт баримт бичгээ биедээ авч яваагүй гадаадын 15 орны 127 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Үүнд нийт 31 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн гадаадын орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан орон сууц, ажлын байраар хангасан, визийн хугацаа журмын талаар хүлээсэн үүргээ уригч зөрчсөн зэрэг зөрчлийн улмаас 133 байгууллага, аж ахуйн нэгжид /667 иргэн/-нд хуулийн дагуу, 192 сая 577 мянга 600 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Нийт 127 гадаадын иргэн, 133 аж ахуйн нэгж, байгууллагад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч 224 сая 304 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар нь гадаадын иргэд ажилладаг  байгууллагад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийдэг. Энэ сард  төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 12 удаа  хийжээ. Шалгалтад  13 аж ахуйн нэгж байгууллагын 35 иргэн хамрагдсан байна. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 16 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kukulkan:
gadaadinhniig gargasan n deer. heniig haana alaad bulsan ch bid nar medehgui. tsailgan mangar zangaa bolivol taarna. solongosuud huuhed harahaar serel n hodoldog gaj humuus olon baidiin. bolgoomjil
2013-03-09
Даяармонгол:
Вьетнамын иргэдийн гаргаачээ
2012-03-03
hai tertee tergui uvul bolood yavah zardlaa ta naraar garguulj baigaa yum shdee. tanai ulsad zuvshuurul avch mungu tulsnuus mungu tuluhgui torguulaad baij baisan ny hyamd shuu
2011-11-29
huuly yosooroo munguu tulj baihaas torguulaad baih ny hyamd yum bn.
2011-11-29
малчин хятадуудаа зайлуулаач тэд сууриших нь юу хийгээд байгаа юм вэ
2011-11-29
gayar mongol enhbayrtai niileed dampuursan huu medeegvi BGA yumuu
2011-11-29
Даяармонгол хаана байна аа
2011-11-29
gayar mongol enhbayrtai niileed dampuursan huu medeegvi BGA yumuu
Вьетнамын иргэдийн гаргаачээ
2011-11-29