“Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болно
Долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийдэг уламжлалтай билээ. Эл уулзалт өнөөдөр Төрийн ордонд зарлагдаад байна. Энэ удаагийн уулзалтаараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил, түүний явцын талаар мэдээлэл өгөх аж. Мөн урд хөршид хийсэн айлчлалынхаа тухай мэдээлэл өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ