Ливанаас Израйль руу пуужингууд харвалаа

img

Израйлийн хойд нутаг руу Ливаны зүгээс дөрвөн пуужин харвасан талаар BBC агентлаг шуурхай мэдээлжээ. Израйлийн армийн албан ёсны мэдээлэлд дурдсанаас үзвэл хилээс дотогш 700 метр орчим зайд энэхүү пуужингууд туссан ба барилга байшин сүйдсэн байна. Хохирлын талаар мэдээлэл одоохондоо алга байгаа ч тийм ч хүчтэй цохилт байгаагүй бололтой. Ямартай ч Израйлийн армиас хариу Ливаны нутаг руу гал нээсэн байна. 2006 онд иймэрхүү байдлаар Израйль болон Ливаны Хезболлах бүлэглэлийн хооронд дайн дэгдэж байсан юм. Тэр үед Ливаны арми нэлээд хохирол амсаж байсан. 34 өдөр үргэлжилсэн тэрхүү мөргөлдөөний улмаас Ливаны армийн 1200, Израйлийн арийн 160 гаруй цэрэг амь үрэгдэж байлаа. Гал зогсоох гэрээ байгуулснаас хойш энэ удаагийнх шиг харилцан пуужин харвалцсан мөргөлдөөн байнга шахуу хоёр улсын хооронд гарч байсан ч энэ жилээс байдал тогтворжоод байсан юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha
2011-12-28
chamd ymar hamaa bna a, chi arab u har teneg
2011-11-29
haha
Хайран пуужин Израйль руу оновчтой харваачээ
2011-11-29