Монголын хамгийн том сөрөг хүчин даргаа сонгожээ
Монгол Улсын хамгийн том нам гэгддэг Монгол Ардын намын XXVII их хурал өнгөрсөн 29-нд амжилттай өндөрлөжээ. Гурван хоног хуралдсаны дараа намын даргад нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар тодруулсан байна. Санал хураалтаар УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа Миеэгомбын Энхболд 1078 төлөөлөгч оролцсоноос 988 санал авч тус намын 29 дэх даргаар сонгогдож, түүхэн ялалтын эзэн болжээ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээнд “Монгол Ардын нам парламентын болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль аль алинд нь ялагдал хүлээсэн учир, их хурал нэлээд ширүүхэн уур амьсгалд явагдсан юм. Их танхимд сууж буй гишүүд ялагдал хүлээсэн гол шалтгаан нь цаг үеэ олоогүй мөрийн хөтөлбөр гэжээ. Тус хурлаар XXVI их хурлаас хойших ажлаа дүгнэж, дараагийн сонгуульд хэрхэн амжилт гаргах талаар нухацтай ярилцсан байна. МАН 2021 он хүртэлх хөгжлийн үүрэг зорилт, намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын шинэ удирдагчдыг сонгох зэрэг хөтөлбөрүүдийг батлав” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ