Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарынхан төрийн одон, медалиар шагнуулав
2013-10-31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагналаа. Уг шагналыг нэр бүхий хүмүүст тулгар төрийн 2222 жилийн ой, их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил- Монгол бахархлын өдрийг тохиолдуулан гардуулсан юм.

Монгол Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт төрийн болон төрийн бус байгууллагад ажилласан хүмүүст олгох төрийн одон, медалийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан өнөөдөр яамны байран дээрээ гардууллаа. Үүнд, “Алтан гадас одон”-оор Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Т.Цэрэндэжид, “Хас гоёл” ХХК-ийн дэд захирал П.Сарантуяа нар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Монгол костюмс” ХХК-ийн музейн тайлбарлагч Г.Дамдиндулам, тус компанийн оёдолчин Ш.Оюунцэцэг, А.Баярмагнай, “Говь” ХК-ийн үслэх машин баригч Б.Мөнхөө, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Э.Мөнх-Очир нар шагнуулав.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
МӨНХ ЭРДЭНЭ:
МӨНХ ЭРДЭНИЙГ ТОЙРООД Л ДАВХИАД БАЙНА ХЭЗЭЭ Л ЮМ БОЛ ДОО
2013-10-31