Тусгай сургуулийн сурагчдад хөгжим бэлэглэжээ

img

БНСУ-ын "Glocal" ТББ-аас  нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчдад бишгүүр хөгжим  бэлэглэлээ. Тус сургуульд дауны хам шинжтэй болон саажилттай хүүхдүүд суралцдаг байна. 25 дугаар тусгай сургуулийн сурагчид жирийн сургуулийн хүүхдүүдийн нэгэн адил дуу дуулж, хөгжим тоглох дуртай тул хамтлагаараа тоглох хөгжимтэй болсондоо баяртай байгаа аж. “Glocal"  нь  дэлхийн олон улс оронд дэмжлэг туслалцаа үзүүлдэг халамжийн  байгууллага бөгөөд Монголд анх удаа ирж байгаа аж. Тус холбооны захирал энэ үеэр "Зөвхөн хөгжим биш олон талаар хамтарч ажиллах тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Цаашдаа Монголд  ямар  дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтойг судалж байна" хэмээжээ.

25 дугаар тусгай сургууль нь 1967 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг юм. Өдгөө 252 сурагч, 47 багштай үйл ажиллагаа явуулж буй аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ