Х.Тэмүүжин: Хуульчийн нэр барьж иргэдийг хохироодгийг зогсооно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүүхийн бие даасан байдлын тухай асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хуульзүйн сайд Х.Тэмүүжин гишүүдийн асуултад хариулж байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 417 хууль байдаг байна. Үүний хэрэгжилтийг хэр хангаж байгаа талаар гишүүд Хуульзүйн сайдаас асууж байна.
5
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Шүүх байгууллага хуулиа хэрэгжүүлж байна уу?
-Шүүхийн захиргааны байгууллагын тухай хуулиудын дагаж мөрдөх тухай хууль гарсан. Хуульзүйн байгууллагын зүгээс Эрүүгийн, Захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Шүүгчид тавигдах ёс зүйн шаардлагад заалт нэмж байгаа. Нөгөөтэйгүүр Эвлэрүүлэн зуучлах хуулийг оруулж өгсөн.
6
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
-Энэ хууль 11 дүгээр сарын хоёрноос хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ? Төсвийн тодолтголд оруулж амжсан уу? Шүүгчийн хараат бус байх, цалин хангамжийн асуудлыг оруулж өгсөн, Шүүхийн багц хууль дээр. Хуулинд энэ талаар оруулж өгсөн үү.
-Хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил хийгдэж байгаа. Бэлтгэл ажлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульчдыг мэргэшүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Эвлэрүүлэн зуучлахтай холбоотой асуудал дээр мөн зохицуулалт хийсэн. Шүүн таслах үйл ажиллагааг иргэдэд шүүхийн процессийн мэдлэгтэй болгож байж оруулж байхаар ярьж байна. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаатай холбогдогдсон өрөө байхгүй. Гэхдээ энэ жилийн болон ирэх жилийн төсөвт суулгаад барилга барина. Эвлэрүүлэх процессийг үе шаттай явуулах юм.
6
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Иргэний төлөөлөгч шүүн таслах ажиллагаанд санал өгөх эрхтэйгээр оролцоно гэжээ. Иргэний төлөөлөгчийг сургаж, цалинжуулах юм уу?
-Хуучин тогтолцооны үед ардын төлөөлөгч байсан. 1990 оноос хойш Иргэний төлөөлөгч орох болсон. Гэхдээ шийдвэр гаргахад оролцдоггүй байсан. Харин 2012 оноос хойш шийдвэр гаргах төвшинд оруулах болсон. Шударга ёс яаж хэмжигдэх вэ гэдэг дээр, шүүхийн шийдвэрийг олон нийтэд яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдэг олон улсын туршлагыг ашиглаж байна. Иргэдийн төлөөлөгч сонирхлын зөрчилгүй хүн байх талыг харгалзана. Шүүх хуралдаанд орж ирж байгаа иргэдийн төлөөлөгч сонирхлын зөрчилгүй байх ёстой. Нөгөө талаас иргэдийн төлөөлөгч нь иргэний боловсрол олгох маш том хөшүүрэг. Аль болох олон иргэнийг ээлж дараагаар шүүх хуралдаанд оролцуулж байх хэрэгтэй. Олон ажил энэ чиглэлээр хийгдэнэ. Шударга ёсыг ойлгодог байх ёстой.
6
УИХ-ын дэд дарга Л.Цог:
-Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оруулахын тулд сонирхлын зөрчилгүй гэдэг дээр сайн хянах ёстой. Ялангуяа орон нутаг хамаатан садан, айл саахалтынхан л байдаг. Эндээс сонирхлын зөрчил үүсэхгүй байхын аргагүй.
-2012 онд өмнөх парламентын үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн зургаан багц хуулийг баталсан. Харин одоо энэ хуулийг Засгийн газар санаачлан оруулж ирж байна. Бид хэрэгжилт тал дээр нь хуулийн төслийг өргөн барьж байна. Үндсэн хуулийн өөрийгөө өмгөөлөх асуудлыг ямар ч тохиолдолд хөндөхгүй. Харин хуульзүйн туслалцааг үзүүлэх ёстой.
6
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:
-Хуульзүйн туслалцаа авах эрхийг үндсэндээ итгэмжлэлтэй хүн оруулна гээд байгаа юм. Хүний хувь заяа, гэр бүл, үр хүүхэд гээд шүүхээр асар нарийн асуудал шийдэгддэг.Өөрөө оролцох хэрэгтэй байдаг, мэргэжлийн хүн авах хэрэгтэй байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Мэргэжлийн өндөр төвшинд иргэнийг хохироохгүйгээр мэргэжлийн зөвлөгөө өгнө. Итгэмжлэл нэрийн дор лицензгүйгээр хуульчийн нэр барьж тухайн хүн мэргэжлийн зөвлөгөө өгч иргэдийг хохироогоод байдаг. Шүүх хуралдаанд оролцохгүй мөртлөө хэвлэлийн бага хурал хийгээд яваад байдаг. Ийм үзэгдэл гарсан учир хуулинд зохицуулалт хийсэн юм. Шүүн таслах үйл ажиллагаа явагдаж байхад тусгай мэргэжил шаардсан асуудал үүсдэг. Эмчийн гэх мэт. Үүнийг шинжээчээр зохицуулна.
6
Ийнхүү гишүүд асуулт асууж дуусаад, үг хэлж байгаа юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ