Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шалгалтад бүдэрлээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд улсын хэмжээний шалгалт хийжээ.

sdg

Энэхүү шалгалтыг “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай”, “Стандартчилал,  тохирлын  үнэлгээний  тухай” хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт болон бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хүрээнд өнгөрөгч наймдугаар сарын 25-наас эхлэн энэ  сарын 05-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна. Тэгвэл өнөөдөр МХЕГ-т энэхүү шалгалтын дүнг хэлэлцэх хурал боллоо.

 sfd

Улсын хэмжээд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 62 үйлдвэр бүртгэлтэй, үүний 41 нь нийслэлд,  аймаг орон нутагт 21 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээрээс 2012 оны хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн болон өмнөх онуудад шалгалтанд нийслэлийн 11 аж ахуйн нэгж, орон, нутгийн 15 аж ахуйн нэгж, иргэнийг хяналтын хуудсаар үнэлж, бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийжээ.

 fsd

Шалгалтын явцад Нийслэлийн “Насанжаргал” ХХК ,”Еден” ХХК ,”Хос билгүүн зул” ХХК, ”Бэтт” ХХК, Увс аймгийн “Шинэ ургац арвин”, Дорнод аймгийн “Дорнод бүсийн ЭШҮТ”, Сэлэнгэ аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч иргэд, Говь-Алтай аймгийн “Сансаа” ХХК, иргэд, Орхон аймгийн “Орхон зөн” хоршоо,  “Орхон газрын өгөөж” ХХК, “Бүхүй” ХХК, “Гоё шарга” иргэн Ж.Ургамал зэрэг нийт 22 аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн нөөшилсөн дотоодод тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон БНХАУ-аас импортолсон чавга, алим, жимс зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 73 дээж авч, хими, нян судлал, хор судлал, хөгц мөөгөнцөрийн лабораторид шинжлүүлсэнээс стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн илрээгүй байна. Харин их эрсдэлтэй 5 байгууллагын хоёрыг  нь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан аж. Энэхүү хоёр үйлдвэр нь кимчи үйлдвэрлэдэг бөгөөд "Баясгалант болор", "Эрхэм сан" ХХК-иудын үйл ажиллагааг зогсоожээ.

 fsd

МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралд оролцогчид шалгалтын комиссынхоны шалгалтын дүнг танилцуулсны дараа сонирхсон асуултдаа хариулт авч, санал дүгнэлтээ хийсэн.

 fsd

Тухайлбал, эрүүл ахуйн шаардлага хангаж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлсэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд стандартаа мөрдөж ажиллавал зөрчил дутагдал гарахгүй гэдгийг хэлсэн. Гэвч хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй стандарт нь хоцрогдсон байна гэдгийг шалгалтынхан хэлж байв. Тодруулбал, чанамал бүтээгдэхүүн буюу варень үйлдвэрлэлийн стандарт 1977 онд батлагдсан, нөөшилсөн бүтээгдэхүүнд тавих стандарт нь 2000 онд батлагдсан байгаа аж. Гэтэл дээрх стандартыг мөрдөж ажиллах ямар ч боломжгүй  хүнсний бүтээгдэхүүнийн нэр төрөл, нөөшилсөн бүтээгдэхүүний орц найрлага, амтлагч нь нэмэгдсэн, кимчи үйлдвэрлэлд тавих стандарт батлагдаагүй байгаа аж. Тиймээс ХХААЯ, Стандарт хэмжилзүйн газар хамтран ажиллаж, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний стандартыг яаралтай батлахыг санууллаа.

s dg

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дэлгэрэнгүй танилцуулж байна.

 fe

Нийслэлийн ”Едэн” ХХК, “Бетт” ХХК, “Адистай” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК зэрэг байгууллагууд нь улсын комисс хүлээн авсан акт байхгүй, хүнсний үйлдвэрийн зориулалтаар баригдсан эсэх нь тодорхой бус байранд, Говь-Алтай аймгийн иргэн П.Гансүх, “Сансаа” ХХК зэрэг хөдөө орон нутгийн үйлдвэрүүд нь зориулалтын ажлын байргүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, агааржуулалтгүй байжээ.

 sf

Нийслэлийн “Насанжаргал” ХХК, Дархан-уул аймгийн “Батбүрэн” ХХК-ний “Аяа” кимчиний үйлдвэрүүд нь мэргэжлийн технологичгүй, технологийн шат дамжлагад ажиллах ажилтанг мэргэшүүлээгүй;

 asf

Нийслэлийн “Адистай” ХХК, ”Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК, ”Миш маш” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн  88,8 хувь нь технологийн хэрэгцээт усандаа сүүлийн нэг жилийн хугацаанд шинжилгээ хийлгээгүй;

 fsa

“Баясгалант болор” ХХК, ”Миш маш” ХХК, ”Едэн” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 66,6% нь түүхий эд, хүнсний нэмэлт, туслах материал нь баталгаажилтгүй, хадгалалтын хугацаа, чанарт хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй;

 fas

”Миш маш” ХХК, ”Едэн” ХХК “Адистай” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК  зэрэг үйлдвэрлэгчид технологийн зааварт эрсдэл учруулах эгзэгтэй цэгүүдийн температурын горимыг тусгасан боловч зааврыг мөрдөж ажиллаагүй, бүртгэл хөтлөөгүй;

 fas

Нийслэлийн “Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, Дархан уул аймгийн иргэн Б.Пүрэвсүрэнгийн “Газар эх” ногоо даршлах цех зэрэг үйлдвэрүүд нь түүхий эдийг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, бүтээгдэхүүний нэр төрөл бүрт технологийн заавар, жор боловсруулж, батлаагүй;

 fzs

“Адистай” ХХК, ”Едэн” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК  Дархан аймгийн иргэн Б.Пүрэвсүрэнгийн “Газар эх” ногоо даршлах цех,  “Батбүрэн” ХХК-ний “Аяа” кимчи зэрэг үйлдвэрлэгчид  дотоодын хяналтын журам мөрдөж ажиллаагүй, бүртгэл хөтлөлт байхгүй;

 z

”Едэн”ХХК, ”Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК  зэрэг үйлдвэрлэгчдийн тал хувь нь шаардлага хангаагүй бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн шалгаж, зах зээлээс буцаан болон татан авах журам батлуулаагүй, хариуцах ажилтныг томилоогүй;

 z

“Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, “Бэтт” ХХК нь ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах санхүүжилт батлуулаагүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөл, хордлого үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөгүй;

 z

“Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, “Бэтт” ХХК нь суурилуулсан техник, тоног төхөөрөмжинд ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техник ашиглалтын паспорт хөтөлж, мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл  гэрчилгээ   авч   ажиллаагүй;

     zs   

“Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК нь ажиллагсдыг тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбоотой эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй, ажилтныг анх ажилд ороход эрүүл мэндийн дүгнэлт гаргуулж авдаггүй зэргээр холбогдох хууль, дүрэм, журмын заалтуудыг зөрчсөн байлаа.

zv

Нийслэлийн “Насанжаргал” ХХК, “Еден”ХХК, “Бэтт” ХХК, “Эрхэм сан”, “Адистай” ХХК, Орхон, Дархан уул аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиудын холбогдох заалтыг үндэслэн нийт 1.846 мянган төгрөгийн, шийтгэвэр, торгууль ногдуулж 100 хувь барагдууллаа. Зөрчлийг арилгуулахаар 11 аж ахуйн нэгжид 91 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 

Шалгалтын дүнд нийт нөөшилсөн хүнсний үйлдвэрийн 85 хувь нь их, дунд эрсдэлтэй байгаа нь стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналт сул, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаарх ойлголт дутмаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хянах дотоодын лабораторигүй байсан.

 z

Мөн ажилтны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах санхүүжилт тодорхойгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, ажилтныг ажилд авахдаа болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй, үнэлгээ өгдөггүй, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулаагүй зэрэг нь ажиллагсдыг эрсдэлд өртөх нөхцлийг бүрдүүлж байна хэмээн МХЕГ-ийн ахлах байцаагч н.Байгалмаа шалгалтын дүнг танилцууллаа.

 z

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ