Н.Алтанхуяг: Манай гарц нэмэгдэж байна

img

Монгол Улсын Ерөнхий сайдын сэтгүүлчидтэй хийдэг “Ерөнхий сайд-30минут” ээлжит уулзалт боллоо.

Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсыг хөдлөн гарч байгаа хоёр дахь төмөр зам зүүн талаар холбогдох аж. Энэ нь гурван улсын хувьд эдийн засаг худалдааны ахиц гарна гэж үзсэн байна. Манай ачаа барааг далайгаар тээвэрлэх асуудлыг ч харилцан ярилцаж, хамтарч ажиллахаар болжээ.  “Ингэснээр ачаа бараа эргэлтийн манай гарц нэмэгдэж байна” гэж Ерөнхий сайд онцолсон.

Улаанбаатар хотод гурван улсын зөвлөгөө хийхээр болсныг  Хятадын тал хүлээн зөвшөөрсөн. Ирэх 2014 онд Монгол-Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болох юм байна. Тиймээс ирэх оныг хоёр улс иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн жил болгон зарлаж байгаа юм байна.  Жилдээ 300 орчим оюутныг Хятадын Засгийн газраас ивээн тэтгэн сургадаг. Үүнийг 1000 болгохоор болжээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг удахгүй хүргэнэ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ