
Герман улсын канцлер Ангела Маркелийн утсыг 2002 оноос хойш чагнасан хэрэгт буруудаад байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон “FBI”-гийн удирдлагуудыг хоёр сарын дараа болох зул сарын баяраас өмнө энэхүү асуудлыг дуусгавар болгохыг Маркел хүсч мэдэгдэл явуулсан байна. Уг мэдэгдэлд “Би утсаар ярих болгондоо айхыг хүсэхгүй байна. Би Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэн бүхэнд итгэж үнэмшиж байгаа учир сүүлийн үед дайсагнасан харьцаагаа дуусгавар болгохыг хүсэв. Миний утсны яриаг нууцаар чагнадаг гэх асуудлыг шалгах баг Вашигтонд удахгүй очих болно. Тэдний шалгалтын хариу ямар ч гарсан гэсэн би АНУ-д боломж олгохыг хүслээ” гэжээ.
Энэхүү мэдэгдлийг хүлээн авсан Ерөнхийлөгч “Зул сарын баяраас өмнө АНУ ямар ч буруугүй гэдгийг нотолж цаашид хоёр орны харилцааг улам өргөжүүлэхээр ажиллах болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ