Ч.Улаан: Тэвчиж болох зардлуудыг хамгийн доод төвшингөөр танасан

img

Ирэх оны төсвөөс шинээр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барилгын санхүүжилтийг хассаныг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын болоод Засгийн газрын гишүүдэд уриалга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Ирэх оны төсвөөс шинээр эхлэх сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгыг санхүүжилтийг яагаад хассан бэ?

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ онд гүйцэтгэл нь дутуу хийгдсэн объектуудыг гүйцээж барихаар тусгасан байгаа. Зарим шинээр эхлэх сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн объектийг хассан. Түүнээс биш бүгдийг нь хассан гэсэн ойлголт байхгүй.

6

-Хасагдсан объектуудын мөнгөн дүн нь хэд вэ?

-Ирэх оны төсвөөс танана гэдэг ойлголт нь ямар төсөв баталснаас болно. Бид тэвчиж болох зардлуудыг хамгийн доод төвшингөөр танасан.  Ирэх оны хувьд найман болж болох байсныг зургаагаар оруулж, зардлаа хязгаарлаж, хэмнэлт гаргах боломжийг тооцсон.

6

-Энэ оны төсвийн тодотголоор хичнээн сургууль, цэцэрлэгийн барилга хасагдсан бол?

-Үнийн дүнгээр нь хэлэхэд 425.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ оноос танагдсан.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Улааны албатууд дотор тийм ухаантай хүн олон байхгүй дээ. Ямартаа ч тэтгэвэртэй гарсан тэнэг авгайг төслөөс санхүүжүүлээд авчраад суулгасан байхав. Угаасаа Монголыг дампууруулахад Улаан болон түүний ухаангүй албатууд том үүрэг гүйцэтгэж байгаа шүү.
2013-11-01
Mongolhuu:
Ene dol uneheer hudlaa Gantshan jishee durdahad : Turiin danhaisan avilgad idegdsen uls eh orondoo heregtei zuiluudiig hiih gesen uhaant humuunii setgej bodson zuiliin umnu hundulduj hevtsen muuhai novshnuudiin zardal ihessene uu gehees bus buursan zuilgui heveeree l bna Mongolchuudiig huurch mehelj doog togloom hiij baigaagaa bolj bna gej bodoj baigaa bol enduurel shuu
2013-10-31
зочин:
тодорхой асуултанд тодорхой хариулчих. битгий бөөрөнхийлж бай.
2013-10-31
зайл:
цэцэолэг сургууль хассанд орвол тэр хурдан морь малынхаа зардлыг хасахгүй дээ
2013-10-31