Талбайд болсон хэрэг алан хядлага гэдгийг хүлээн зөвшөөрчээ

img

Хятадын хэвлэлүүд өнгөрөгч даваа гарагт Тяньаньмэний талбайд болсон хэрэгт холбоотой сэжигтнүүдийг саатуулсан гэх мэдээлэл цацлаа. Бээжингийн төв талбайд болсон хэргийн улмаас таван хүн амиа алдаж, 38 хүн гэмтэж бэртсэн юм.

6

Цагдаагийн газар энэ хэргийг анх удаа “алан хядлага” гэсэн нэр томъёотойгоор зарласныг “Синьхуа” агентлаг онцлон  мэдээлжээ.

6

Талбайд машинтайгаа нэвтэрч орсон гурван хүн Шинжаан-Уйгараас гаралтай байсан байна. Дээрх хэрэгт холбоотой байж болзошгүй найман хүнийг саатуулсан байна. Эдгээр хүмүүсийн долоо нь уйгар, найм дахь нь Шинжаанд оршин суудаг хаягтай хятад иргэн байжээ.

6

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр нас барсан таван хүний гурав нь машинд сууж явсан аж. Тэд эхнэр, нөхөр, хадам эх гэсэн төрлүүд явжээ. Эдгээр хүмүүсээс гадна Филиппинээс ирсэн жуулчин, Хятадын Гуандун мужийн иргэн амь үрэгджээ.  Гэмтэл авсан 38 хүний дунд Филиппиний хоёр, Японы нэг иргэн байсан байна.

6

Болсон явдлыг харсан нэгэн иргэн. “Машин маш хурдтай орж ирсэн. Хүмүүс хашгирч учраа олохгүй байж байтал  шууд дайраад ороод ирсэн” гэжээ. Тэдний араас цагдаагийн машин хөөж явсан байна. Хэргийн дараа цагдаа нар талбайн хойд талыг хаалтад авч, Хаалттай хотын ойролцоох метроны буудал, гудамжийг хаажээ. “ВВС”-ийн сурвалжлах баг зураг авахыг оролдсон ч саатуулагдаж зургийг нь камераас нь утсгасан байна.

6

Шинжаан-Уйгарт лалын шашинтнууд голдуу амьдардаг. Хүний эрхийн төлөөлөгчийн нотолж байгаагаар Бээжин үндэстний цөөнх  тухайлбал,  уйгарын шашны болон соёлын баярыг тэмдэглүүлдэггүй. Харин эрх баригчид үүнд эрс үгүйсгэсэн хариу өгдөг.

6

Өнгөрөгч зургадугаар сард Шаньшаны Турпань дүүрэгт болсон үймээнд 27 хүн амиа алдсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр цагдаагийнхан босогчид руу гал нээсэн байдаг. Мөн дөрөвдүгээр сард  Кашгарт 21 хүн амиа алдсан. Тухайн үед эрх баригчид “алан хядагчидтай” тэмцэлдсэн гэж байсан ч “ВВС”-д  зарим хүний хэлснээр нэгэн гэр бүл шашны үйлдлээс болж орон нутгийн засаг захиргаатай зөрчилдөж ийнхүү 21 хүний аминд хүрсэн аж.

6

Тяньаньмэний талбайд 1989 онд  оюутнуудын бослого болж ямар харгисаар дарсныг дэлхий нийт мартаагүй байна. Тухайн үед 241 хүн амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдээлсэн ч албан бус эх сурвалж 1000 гаруй хүнийг хороосон гэдэг билээ. Харин өглөө нь цусанд будагдсан талбай дусал улаангүй угаагдсан байдаг гэдэг. Ийнхүү Хятадын дотоод дахь сөргөлдөөн газар авсаар байгааг даваа гарагт болсон явдлаас харж болохоор байна. Эрх баригчдад  ч болсон явдлыг “алан хядлага” гэж нэрлэх зайлшгүй шаардлага байгаа нь илт. Өөрөөр хэргийг тайлбарлахад хүндрэлтэй юм. Магадгүй Хятадын задралын эхлэл ч байж болно.

 7

-Уйгарчууд лалын шашинтай үндэстний цөөнх

-Шинжаан-Уйгарын хүн амын 45 хувь нь уугуул оршин суугчид буюу уйгарчууд, 40 хувь нь суурьшмал хятад байдаг

-Хятад 1949 онд Шинжаанд хяналт тогтоосноос хойш хань үндэстнүүд суурьших болсон.

-Уйгарчууд өөрсдийн зан заншил, соёл уламжлалаа алдахгүй тулд үе үе эрх баригчидтайгаа зөрчилддөг

6

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бату:
угсаа нэгт уйгарууд минь тусгаар тогтнолынхоо төлөө зөвхөн урагшаа
2013-11-01
borchi:
Tosood negtgeed abah ahan duus chine ard chine baigaa shuu uigaruudaa, bayar hurgii.
2013-11-01
ganbaatar:
sain bna.temtseh heregtei uigarchuudai iluu shidvertei alham hiih heregtei
2013-11-01
unshigch:
Энэ олон хар мянган хүнийг тогтоож дийлэхгүй хятад задарвал монголд маш аюултай шүү нөхдөө, хятадад муу муу гэхэд задралыг нь дэмжиж болохгүй, манай руу зүгээр л нилл гээд ороод ирнэ, бодох ч юм биш
2013-11-01
Эмээ нь:
Сэтгэл ханамж 100%
2013-10-31
hakim:
Tom delberelt hiil dee.
2013-10-31
ambii:
Free Xinjiang Uigur.
2013-10-31
ambii:
Free Xinjiang Uigur.
2013-10-31
доржоо:
хаана коммунистууд байна тэнд дарангуйлал байна. Дарангуйлал хаанабайна тэнд үндэсний цөөнхийн тэмцэл байна. Тэмцэл байгаа цагт цус урсана..Цус урсаж байгаа цагт цусан хонзогнол хэзээ ч тасрахгүй. Хонзогнол байгаа цагт их гүрэн ч цагийн аясад нуран унана.
2013-10-31
kkkkk:
hujaanuud hudlaa alllaga gej baigaad uiguruudiig namnah gej bnshdeee.yu gej ehner noor ahdamtaigaa amia zoliosloh vee dee
2013-10-31
NEO NEO:
URAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAa
2013-10-31
нацист:
баяр хүргье хужаа гөлөгнүүдээ
2013-10-31