Роберт Паттинсон: Ирээдүйд би гэдэг хүн дахин давтагдахгүй гэдэг нь гол нь
Цус сорогч Эдвард Каллений дүрийг бүтээж, холливудын шинэ үеийн хамгийн алдартай жүжигчин болоод буй нь Роберт Паттинсон билээ. Түүний “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
7

-Яг үнэн. Хамгийн сүүлийн цуврал яг дуусах мөчид би ямар их баярлаж байсан гээч. Тэгээд л шууд хувцасныхаа өрөөнд ороод Эдвардтай салах ёс гүйцэтгэсэн. Миний бодлоор 45 насандаа “Харуй бүрий”-гийн цус сорогч хэвээрээ олны нүдэнд харагдаж, тэр дүрийнхээ төлөө хүмүүст гарын үсгээ зурж өгөх юм бол тэр бол жинхэнэ там. Сүүлийн хэдэн сар би уул овоо шиг их киноны урилга хүлээн авсан. Зохиолыг нь уншаад үзэхээр бүгдээрээ ихэр ах дүүс шиг адилхан. Бүгд л цус сорогчтой байдаг. Тиймээс надад төсөв багатай ч гэсэн цус сорогчгүй ганц киноны санал ирэхэд нь би шууд зөвшөөрсөн. Энэ бол “Намайг дурсаарай” гэдэг кино байсан. Тэр кинонд ах нь амиа хорлочихсон залуу амьдралд хөлөө олох гэж шаналж буй тухай гардаг юм. Тэгсэн хэвлэлийнхэн намайг “Өө, нөгөө хүү чинь зовлон үзсэн хүний дүрд тоглохыг хүсчээ” гээд л бичээд эхэлсэн дээ. Гэхдээ зовлонг үүрч, амьдралыг зүрхээрээ мэдэрч буй залуугийн дүрийг бүтээх надад сонирхолтой байсан. Ер нь би киноны ашиг, жагсаалт гэх мэт зүйлийг огт боддоггүй. Угаасаа л би мөнгөтэй харилцаж чаддаггүйгээс хойш мөнгөний тухай бодоод ч яахав дээ.
7
-Кристен Стюарт саяхан 22 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэсэн. Таныг түүнд 17 мянган ам.долларын үнэтэй эртний бөгж бэлэглэсэн гэж дуулсан юм байна. Чи ер нь Кристенд хайртай хэвээрээ л байгаа биз дээ. Өмнө нь хэн нэгэнд дурлаж байсан уу?
-Та намайг үнэхээр цус сорогч гэж бодоогүй биз дээ /инээв/. Миний хувийн амьдрал бол хуулиас гадуур зүйл гэж хэлж болно. Хэрвээ ингэж хэлж болох бол шүү дээ. Дашрамд сонирхуулахад, Крис төрсөн өдрөөрөө киноны багийнхнаасаа мотоцикл бэлгэнд авсан. Харин би түүнд мотоцикл унаж сурахад нь тусалсан л төдий. Би урьд нь хэн нэгэнтэй харилцаатай эсэхээ хэвлэлээр ярьж байгаагүй. Багадаа би нэг охинд дурлачихсан юм. Түүнд би арван жилийн турш дурлаж явсан. Гэхдээ тэр охинтойгоо хэдхэн үг сольж үзсэн. Түүний тухай бичсэн өдрийн тэмдэглэлээ би одоо ч хадгалж явдаг. Сүүлд би тэр охинд сэтгэлтэй байснаа хэлэхэд “Тийм гэж үү. Чи тэгээд ядаж сайн гэдгээ дохиогоор ч болтугай ойлгуулж болоогүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд л тэр цагаас эхлэн тэр охин намайг бүтэлгүй, тэнэг амьтан гэж бодоод надтай харилцахаа ч больчихсон юм даа /инээв/. Миний хувьд богино хугацааны зугаа цэнгэл, нэг шөнийн жаргал хөөцөлддөггүй. Хүнийг таньж, ойлгох хугацаа надад хэрэгтэй байдаг. Ер нь яагаад эрчүүд эхнэрээ хуурдгийг би ойлгохгүй юм. Би үнэнч хайр сэтгэлд итгэдэг. Магадгүй, насаараа нэг нэгнээ хайрлаж амьдарсан гэр бүлд өссөн болохоороо би ийм бодолтой болж хүмүүжсэн байх. Ээжийг 17 настай байхад аав минь танилцсан юм билээ. Аав тэгэхэд 25-тай байсан гэдэг. Одоо хүртэл миний аав, ээж хоёр жаргалтай, нэг нэгэндээ хайртай сайхан хос харагддаг. Мэдээж, яагаад эхнэрээ хуурмаар санагддагийг би эр хүний хувьд мэднэ л дээ. Гэхдээ хоёр бүсгүйтэй зэрэг “явалдах” юм уу бүр дөрвөн бүсгүйтэй ээлжилж уулзах гэдгийг би ойлгодоггүй.
7

-Би “Тай” хэмээх тэр зааныг хараад л шууд энэ кинонд тоглохыг зөвшөөрсөн. Киноны зохиол нь хамгийн мууд тооцогдлоо ч хамаагүй ээ, би тоглоно гэж студийнхэнтэй муудалцаж байж тоглосон доо. Заантай хэсэг гардаг холливудын бараг бүх кинонд “Тай” тоглосныг та нар мэдэх үү. Бритни Спирсийн клипийн зураг авалтад хүртэл орсон. 1992 онд Голди Хоунтай хамт “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэнд гарчихсан. Зааны хүрээлэл дотроо бол жинхэнэ од нэгэн. Заан бас тэгээд их жүжиглэх авьяастай амьтан юм билээ. Би “Тай”-тай зураг авахуулж буйдаа сэтгэл хангалуун байсан. Мөн энэ кинонд тоглохдоо морь, арслангийн зулзагатай их тоглодог байлаа. Арслангийн зулзага гарыг минь хазчихсаны жижигхэн сорви ч бий. Жүжигчидтэй харилцаж байснаас амьтан юм уу, хүүхдүүдтэй ярилцах хамаагүй амар байдаг гэдгийг тэр үед мэдсэн.
7
-Та сүүлийн хоёр жилийн хугацаанд “Зааны ус” кинонд Риз Уизерспунтай, Мопассаны “Хонгор найз” зохиолоор хийсэн кинонд Ума Турман, Кристин Скотт Томас болон Кристин Риччитэй хамтран тоглолоо. Тэгэхээр та одоо “Харуй бүрий” кинонд хамтран тоглосон Кристен Стюартыг бусад эмэгтэй жүжигчидтэй харьцуулах боломжтой боллоо шүү дээ?
-Тэд бүгдээрээ ухаантай, чадалтай жүжигчид. Ийм жүжигчидтэй хамтран тоглох аз тохиосондоо заримдаа итгэж ядах юм. Крис бол төрөлхийн жүжигчин болохоор заяагдсан хүн. Тэр хүмүүсийн харилцааны жижиг зүйлийг ч анзаарч, хэлэх, ойлгуулах гэж буй зүйлийг маш хурдан мэдэрдэг. Харин би зарим зүйлийг ойлгох гэж цаг үрж, зовдог. “Би сайн мэдэрч, ойлгоогүй байгаа болохоор энэ дүрийг бүтээх цаг арай болоогүй. Бэлэн биш байна” гэж би дотроо боддог. Харин Крис “Өө, энэ чинь ойлгож ядаад байх юу байна аа. Ийм юм ойлгохгүй бол жүжигчин болохгүй л байлаа” гэж хэлдэг. “Зааны ус” кинонд би Риз Уизерспуны амраг залуугийн дүрийг бүтээсэн. Би 2004 онд Ризийн хүү болж нэгэн кинонд тоглосныг хүмүүс мэддэггүй. Тэр кинонд зураг авахуулсаны дараа “Хүү нь байхад арай том юм аа” гээд миний тоглосон хэсгийг хасчихсан юм. Риз хүссэн үедээ их дур булаам, эелдэг бүсгүй байж чаддаг. Гэхдээ уг хүн нь бол их хатуу юм шиг санагдсан. Шаргал үстэй эелдэг бүсгүйн дүртэй нь төстэй зүйл түүнд бараг үгүй. Түүнтэй маргалдах гэж буй сэдвээ сайн мэдэж байж л дуугарахгүй бол болохгүй. Мөн аливаа хэм хэмжээг давах ёсгүй. Жаахан л давбал тэр байранд нь буцаагаад тавьчихаж чадна. Гэхдээ Риз бид хоёрын үнсэлцэж буй хэсэг түүнд таалагдсан. Би том толгойтой, янхигар биетэй болохоор өвдөг сөхрөөд ч болтугай Риз шиг намхан бүсгүйг үнсчихэж чадна. “Зааны ус” кино бол хуучны хайр сэтгэлийн романтик, сайхан сэдэвтэй кино. Би өөрөө хайр сэтгэлийн талаар өгүүлдэг кинонд их дуртай. Үүгээрээ орчин үеийн залуусаас би ялгаатай. Тиймээс тэднийг хооронд харьцуулах ямар ч хэрэг байхгүй. Яагаад гэвэл тэд чинь бүгд өөр хүн шүү дээ.
7
-Тэгвэл “Хонгор найз” кинонд замбараагүй явдалтай сэтгүүлч залуугийн дүрийг бүтээх хөгжилтэй байв уу?
-Мэдээж хэрэг. Миний бүтээсэн дүр өөрийнхөө гадаад төрх, үзэмжийг ашиглан худлаа ярьж, огт нэрэлхэж ичилгүй хүссэнээ хийдэг. Ийм дүртэй кино их цөөн байдаг болохоор би шууд л зөвшөөрсөн. Олон хүнийг хуурч мэхэлсэн хэрнээ уснаас хув хуурай гарчихаж буй овжин эрийн тухай кино хэний л сонирхлыг татахгүй байх вэ дээ. Хамгийн хөгжилтэй, сонирхолтой нь тэр залуу хөрөнгө мөнгөний төлөө үүнийг хийдэг нь. “Харуй бүрий” киноны цус сорогчийн дүрийн дараагаар ийм дүр бүтээснийг минь хараад зарим залуус яг юу өгүүлээд байгааг ойлгохгүй ч байсан. Ялангуяа охид бүсгүйчүүд ”Хонгор найз”-ыг үзээд сэтгэл нь гонсгор үлдсэн тохиолдол цөөнгүй. Эдвардын шүтэн бишрэгчид бол энэ киног бараг ойлгохгүй биз. Ирээдүйд би гэдэг хүн дахин давтагдахгүй гэдэг нь гол нь.
7
-Таныг тайзан дээр дуулахыг сонсоход үнэхээр таатай байсан?
-Би гурван настайгаасаа хөгжим дарж эхэлсэн. 5-12 настайдаа гитар их дардаг байлаа. Хийл ч тоглож чадна. Миний нэг мөрөөдөл бол дууны цомгоо бичүүлэх. Гэхдээ энэ их шуугиан намжаагүй цагт би цомгоо бичүүлэхгүй ээ. Одоо цомгоо гаргачихвал хүмүүс Эдвард Каллен л дуулж байна гэж бодно. Тэгэхээр одоохондоо зөвхөн өөртөө л аялгуу зохиож, дуулж явья. Бурхан минь, би ингэж их зовлон тоочно чинээ санаж байсангүй шүү. Багадаа оддын ярилцлагыг уншихад тэдний алдар нэрнээсээ залхсан тухай ярьсныг уншаад “Худлаа хусах юм аа, худалч амьтан. Дотроо алдар нэрэндээ хичнээн хайртай байгаа бол” гэж боддог байж билээ. Харин одоо миний ярилцлагыг уншсан өсвөр үе минь яг дээрх шиг л бодох байх даа.
7
-“Chateau Marmont” зочид буудалд нэг бүсгүйтэй хамт хоносон гэх яриа гарсан. Тэр яг хэн юм бэ?
-“Chateau Marmont” зочид буудлаас гарч явахад нэг эмэгтэй гэнэт л намайг сугадсан юм. Тэр үед нэг гэрэл зурагчин тэр бүсгүйтэй зураг авчихсан юм. Тэгээд л баахан сенсаци.
7
-Чамд эмэгтэй хүний юу нь таалагддаггүй вэ?
-Өөрийнхөө мөн чанарыг алддаггүй хүмүүсийг би хүндэлдэг. Бас хөөрхөн “хар” нүдтэй охидуудад маш их дуртай. Уруул нь улаан байвал бүүр ч янзтай. Шууд л хазаад авна.
7
-Тэгвэл эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Надад таалагддаг хүмүүс үргэлж намайг балмагдуулдаг. Учир нь тэд бүгд өөр өөр байдаг. Гэхдээ надад бол жаахан галзуу, авьяастай, хошин шогийн мэдрэмжтэй охид ихэвчлэн таалагддаг. Миний зүгээс тавьдаг үндсэн шаардлагууд эд нар л байх. Нээрээ их орилдог бүсгүйчүүдэд би дургүй. Орилдоггүй бас нохойнд дуртай байхад л хангалттай.
7
-Гэрлэлтийн тухай юу гэж боддог вэ?
-“Надтай гэрлээч” гэдэг үг бол бүсгүй хүнтэй танилцаж, сонирхлыг нь татах дажгүй арга. Ер нь би гэрлэлтийг сайхан зүйл гэж боддог. Сүүлийн үед би их хуучинсаг болоод байгаа шүү. Бараг хуримаа хийхийг нэг их хүсэхээ больсон доо.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ