25.1 тэрбум төгрөгийн төсөл хасагдлаа

img

УИХ-аар төсвийн тодотголыг баталсан. Үүнтэй холбогдон нийслэлийн төсөвт бас өөрчлөлт орж байгаа юм. Сангийн яамнаас Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа нийслэлийн төсвийн суурь орлогын дүнг 11.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр нийслэл 15.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болж байна.

.

Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээг 6.5 тэрбум төгрөгөөр бууруулж 35 тэрбум төгрөг болгохоор баталсан байна. Дээрх шилжүүлэлтийн өөрчлөлтөөс хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 6.5 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.

.

Гадаадын зээлийн эх үүсвэрээр он дамжин хэрэгжихээр батлагдсан Яармагийн гүүрийг хос болгох, хуучин гүүрийг засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нийт 25.1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бүрэн хасагдлаа.

:

Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэлийн боловсролын салбарын энэ оны төсөв 203.4 тэрбум төгрөг батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр 218.5 төгрөг гарч 15.4 тэрбум төгрөг дутагдах тооцоо гарсан. Энэ оны эхний 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр цалин хөлс, НДШ болон тогтмол зардалд нийт 3.4 тэрбум төгрөгийн өртэй байна.

:

Нийслэлийн байгууллагууд өртэй гарч байна. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс 1.4 тэрбум төгрөгийг хасахаар УИХ-аас баталжээ.

.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ