Нигерийн нутаг дахь Сахарын цөлд харангадаж үхсэн 87 хүний цогцос олджээ. Тэдний олонхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэнэ. Эдгээр иргэд Африк болон Европын орнууд руу явж байсан хууль бус цагаачид аж. Аврагчдыг олох үед тэдний цогцос аймшигтай болж, нэлээд хэсгийг нь цөөвөр чоно идсэн байжээ.
Нигерийн эрх баригчдын мэдээлснээр цагаачид есдүгээр сарын сүүлчээр хоёр машинаар замд гарсан юм байна. Тэдний нэг хэсэг нь Арлит хот хүрч чадсанаар цэргийнхэн, аврагчид бусад хүмүүсийг хайж гараад олсон нь энэ гэнэ. Арлит хотын захирагч энэ явдлыг “миний амьдралд тохиосон хамгийн муу өдөр” гэж нэрлэсэн байна. Африк болон Ойрхи дорнодод улс төрийн байдал тогтворгүй болж дотоодын үймээн, зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй байгаагаас өдөрт л гэхэд хамгийн багадаа 1000 гаруй иргэд эх орноосоо дүрвэдэг аж.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |