“Google” “Yahoo-гийн талаар “NSA” мэдээлэл хийлээ
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албаныхан “Yahoo” болон “Google”-ийг холбодог мэдээллийн холбоосуудыг хакердсан талаарх мэдээлэл “The Washington Post” сонингоор цацагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Мэдээлэлд “NSA” нь “Google”, “Yahoo” зэрэг томоохон интернэтийн мэдээллийг ямар ч зөвшөөрөлгүй авч байгаа нь хулгайлдаг гэсэн үг юм гэжээ.
1
Үндэсний аюулгүй байдлын албаны дарга, армийн генерал Кейт Александр дээрх ярианаас болж, мэдэгдэл хийжээ. “Эдвард Сноудан гэгчийн ганц хүсч байгаа зүйл бол “NSA”-г шалдаа унахыг харах юм. Манай байгууллагынхан дээрхи компанийн сүлжээнд нэвтэрч, мэдээлэл авах эрхзүйн боломж байхгүй гэдгийг хатуу сануулж байна. Тиймээс ямар ч үндэслэлгүй, хулгайн материалыг олон нийтэд цацахгүй байхыг “The Washington Post”, “Guardian” сонинуудад анхааруулж байна" гэжээ.
Үндэсний аюулгүй байдлын албаныхан компанийн серверт шууд нэвтрээгүй ч мэдээллийн төвүүдэд нь холбосон кабель болон бусад сүлжээгээр мэдээллийг татах боломжтой гэдгийг “Google” компаниас мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ