Төр металлургийн салбарт хувийн хэвшилтэй хамтарна

img

Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран “Монгол Улсын төмөрлөгийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, дотоодын хэрэгцээгээ хангах, экспортлох зорилгоор томоохон хэмжээний гангийн үйлдвэр барихаар ажиллаж буй Засгийн газрын бодлогыг дэмжих зорилготой аж.

6

Мөн эхний ээлжинд зах зээлийн үнээр энэ чиглэлийн үйлдвэрийг төмрийн хүдэр, баяжмалаар хангах, урт хугацаанд төмрийн хүдрийг зохистой олборлож, баяжуулах, боловсруулах чиглэлээр хамтран ажиллах юм байна. Түүнчлэн дээрх санамж бичгийн хүрээнд “Төмрийн хүдрийн баяжмал, төмөрлөгийн бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх зөвлөл”-ийг байгуулж буй юм.

6

Х.Энхсайхан: Дотоодын төмөр хийцийн хэрэгцээг 2-3 жилд хангана

7

Энэ үеэр Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

7

-Санамж бичгийн талаар товч танилцуулаач?

-Сүүлийн 10 гаруй жил төмөрлөгийн салбар их орхигдож байсан. Харин одоо энэ чиглэлд анхаарч байна. Монгол Улс хөгжье, хүчирхэг эдийн засагтай болъё гэвэл металлургийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ салбар маань хөгжвөл нүүрсний салбар ч дагаад хөгжинө. Учир нь кокс гэдэг маань металлыг хайлуулах зорилоготой байдаг тул энэ чиглэлээр ажлын байр бий болно. Энэ утгаараа маш их ач холбогдолтой.

7

-Дэлхийн эдийн засаг хүндрэлтэй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш ерөнхийдөө буурсан байгаа. Энэ үед ийм чиглэлийн үйлдвэр байгуулах нь хэр оновчтой гэж бодож байна?

-Тийм ээ, өнөөдөр дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ чиглэлийн бүтээгдэхүүний худалдан авагч буурсан. Гэхдээ сүүлийн 20 жилд хямрал явагдлаа. Тиймээс хямарчихлаа гээд зүгээр суух биш харин ч түүхий эд бүтээгдэхүүнээ боловсруулж, экспортлох чиглэлээр ажиллах ёстой. Үүний тулд төр засагтайгаа нийлээд ажиллах юм бол амжилтад хүрч таараа. Хэрвээ бид эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал худалдан авагч хаанаас ч олдоно. Мөн өртөг шингэж байгаа тул тээврийн зардлыг даах чадвартай болно. Яг одоо бидний экспортолж буй бүтээгдэхүүн ийм байж чадахгүй байгаа тул шүүмжлэлд их өртөж байна.

7

-Тэгэхээр үйлдвэрлэл явуулснаар экспорт хэр эрэлттэй байх вэ?

-Нүүрсний урд гишгэх нь хаашаа юм. Гэхдээ ямар ч байсан экспортоороо эхний гуравт багтах болно.

7

-Гангийн үйлдвэрлэл хөгжсөнөөр ямар үр дүнд хүрэх вэ?

-Энэ санамж бичигт гангийн үйлдвэрлэлийн тухай тусгагдсан. Монголд жилд сая тонн төмөр хийц хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр энэ хэрэгцээг ойрын 2-3 жилд хангана гэж санамж бичигт тусгасан.

7

-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд ямар улстай хамтран ажиллах шаардлагатай байна вэ?

-Эхний ээлжинд сүүлийн үеийн, байгальд ээлтэй технолгийг ашиглая гэвэл Герман, Япон, Солонгос, АНУ-тай хамтрах хэрэгтэй.

7

-Санамж бичгийн хүрээнд хийгдэх эхний ажил юу вэ?

-Хуучин биднийг газар шороогоо ухаж төнхөж байна гэх мэтээр олон нийт ойлгодоггүй байлаа. Тэгвэл энэ бүхэн өнөөдөр ил тод болно. Санамж бичгийн хүрээнд бид “Нэг цонх” бодлого хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, бүх компани төртэйгөө нийлээд бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Өмнө нь бид тус тусдаа бүтээгдэхүүн гаргадаг байсан бол нэг ёсондоо бидний борлуулалтыг төр хийж өгөхөөр болж байна. Нэг үгээр хэлбэл, бид нэгэндээ халдахгүй болж байна.

7

-Төр бүтээгдэхүүн борлуулна гэхээр хэтэрхий хувийн аж ахуйн ажилд оролцох юм шиг санагдлаа?

-Мэдээж төр аж ахуйн ажилд оролцох ёсгүй л дээ. Бид өмнө нь 200 жилийн туршлагатай гадаадын том том компаниудтай хамтрая гэхээр 23-хан жил ажилласан тул нэг ширээний ард суухад хүндрэлтэй байдаг байсан. Харин одоо төртэйгээ хамтраад эхэлбэл тэд биднийг хүлээн зөвшөөрнө. Энэ өгөөжийг хамгийн түрүүнд Монголын Засгийн газар, тэгээд аж ахуйн нэгжүүд хүртэнэ.

7

Гэхдээ өнөөдөр санамж бичиг байгууллаа гээд маргааш өргөс авсан мэт бүх зүйл сайхан болчихгүй. Аажим аажмаар явна. Энэ ажлыг төртэйгөө бид хамтарч хийгээгүй бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил маань үүнээс удаан урагшлахаар байсан. Өөрөөр хэлбэл, төр дэмжиж өгснөөр бидний явах замыг маш ихээр товчилж байна.

7

-Гурван яамны сайд хамтраад “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнтэй энэ санамж бичиг уялдаатай юу?

-Яг энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын эхлэл нь уг санамж бичиг байгаа юм.

7

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ