Ерөнхий нарийн бичгийн даргыг өнөөдөр сонгоно

img

МАН-ын XXVII их хурал таван өдөр үргэлжилж, намын дүрмээ шинэчлэн баталж,  намын дарга, бага хурлын гишүүдийг сонгосноор өнөөдөр өндөрлөлөө. Одоо Бага хурлын анхдугаар хуралдааныг хийж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоор төлөвлөөд байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Б.Энхмандах нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Мөн МАН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших хүнээ санал болгох юм.

МАН-ын дарга М.Энхболд одоогийн нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг санал болгох байх гэсэн таамаглал бага хурлын эргэн тойронд гарч байна. Нөгөөтэйгүүр намын Ерөнхий нарийн бичгийн даргад олон нэр дэвшигчийг өрсөлдүүлж, бага хурлын гишүүдийг хагаралдуулахгүй. Зөвхөн намын даргын санал болгосон эрхмийг дэмжинэ гэсэн хувилбар ч гарч байгаа бололтой. Юутай ч 14.00 цагт товлогдоод байсан бага хурал одоог хүртэл хараахан эхлээгүй байна. Үүнийг нь зарим ажиглагчид намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийгээд, Удирдах зөвлөлийн 21 гишүүн дээр зөвшилцөл явагдаж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayanaa:
zuv songolt hiih boltugai amjilt husii
2013-10-31
Зочин:
Нэгэнтээ л хүн төрөлхтөн өөр дөнгүүр удирдлагын зохион байгуулалт олоогүй тул мөн нэгэнт монголын ард иргэдийн тодорхой хэсэг байгаа 2 намд санал өгч байгаа тул аль ч намыг зөв бодлоготой зөв удирдлагатай байгаасай гэж хүсэх нь монголын иргэний амин ашиг сонирхол гэж бодож байна.
2013-10-31
nyagt:
bid ene namiig zuv songolt hiisen gedegt itgej ba. darga nturshlagatai hun bolhoor daraagiin songuulid namaa yaluulna gedegt itgej ba
2013-10-31
МАН-ЫН МӨХӨЛ ИРЖЭЭ ХӨӨРХИЙ:
МАН-ЫН НОХОЙГОО СОНГОНО УУ ГАХАЙГАА СОНГОНО УУ СОНИРХОЖ БАЙГАА ХҮН ДААНЧ АЛГА ДАА,ЗА ЗА ЦАГЫН ХҮРДЭЭ ҮЗЬЕ
2013-10-31