МАН-ын их хурал зорилгоо биелүүлсэн үү

1
Сонгуульд ялалт байгуулах суурь тавигдлаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -Манай нам шат дараалсан таван сонгуульд ялагдлаа. Энэ ялагдлуудыг зогсоож, ирээдүйн сонгуульд ялалт байгуулах суурь тавигдлаа гэж бодож байна. Дүрмэндээ өөрчлөлт хийж, хөгжлийн хөтөлбөрөө гаргалаа. Одоо хамгийн зөв удирдлага зохион байгуулалтыг гаргаж ирэх цаг болсон.
1
Ерөнхий нарийн бичгийн даргад хэд хэдэн хүн дэвшиж байна. Намын алдаа дутагдлыг хэрхэн харж байна, яаж арилгах юм, багийн тоглолтыг хэрхэн хийх вэ гэдгийг нь харна. Улс төрийн нам бол иргэдээ төрийн бодлоготой хэрхэн уялдуулах вэ, гүүр нь байж чадах ёстой гэж боддог. Намын даргын тухайд сэтгэл хангалуун байгаа.
1
Өрсөлдөөний зарчмыг баримтална
1
УИХ-ын гишүүн Сү.Батболд: -Хөгжлийн баримт бичгээс намын шинэчлэлийг харж болно. Эдийн засаг, нийгэм, улс төрийн салбарт нээлттэй, шударга, өрсөлдөөнтэй зарчмыг баримтална. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн өрсөлдөөний зарчмаар сонгогдоно.
6
Нийгмийн хүлээлтэд хариулт өгч чадахуй хурал боллоо
1
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -Их хурал онцлог цаг үед болж байна. Манай нам сөрөг хүчин байх энэ үед их хурал боллоо. Нийгэм, сонгогчид хүлээлттэй байсан. Энэ хүлээлтэд хариулт өгч чадахуйц хурал боллоо гэж бодож байна. Цаашлаад намынхаа, нийгмийнхээ, улс орныхоо хөгжлийн төлөө ямар хөтөлбөртэй ажиллах вэ гэдэг үндсэн хөтөлбөрөө шинэчилсэн.
1
Бид чөлөөт өрсөлдөөний зарчмаар сонгууль явуулж, намын даргаа сонголоо. Намыг, Засгийг удирдаж явсан туршлагатай улстөрч. Одоо бага хурлаас намын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгодог. Генсект өрсөлдөж байгаа залуус бүгд туршлагатай, ирээдүйтэй. Бага хурлын гишүүний олонхийн саналаар сонгогдох байх.
1
Уламжлалаа гээлгүй, одоо цагтайгаа хөл нийлүүлэх зарчмаар явлаа
1
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: -МАН түүхэндээ 27 дахь их хурлаа хийлээ. Хурал бүр өөрийнхөө түүхэн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Уламжлал, шинэчлэл, орчин цаг гээд бүх хослол нь явж байдаг. Энэ удаа ч хуучин уламжлалаа алдсангүй, одоо цагтайгаа хөл нийлүүлж алхах зарчмаар явсан. Намын даргын хувьд өмнө нь энэ албыг хийж байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, туршлагатай, зангарагтай улстөрч. Үүний би бус 91,65 хувиар 1000 орчим төлөөлөгчийнхөө саналыг авснаар харж болно.
1
Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд нэр дэвшиж байгаа гурван залуугийн аль нь ч гарсан байсан намын даргатайгаа гар хөл, үзэл бодол нийлээд намаа аваад явах боломжтой гэж харж байгаа. Манай намаас шинэчлэл хүлээж байна гэж ярьдаг. Шинэчлэлийг зөвхөн манай нам ч бус бусад улс төрийн хүчнүүд, байгууллага аж нэгжүүд ч шинэчлэлийг ярьж, хийж байдаг. Шинэчлэл гэдэг нь мартагдсан хуучин зүйл байдаг гэдэг шүү дээ. МАН-ын гишүүд дэмжигчид юу хүсэн хүлээж байгаа вэ гэдэг нь чухал. Тэр хүсэн хүлээж байгаа асуудлыг нь харж, мэдэж, шийдвэрлэж чадвал намын XXVII их хурал түүхэн үүргээ биелүүлсэн гэж хэлж болно.
1
Намын даргын саналаар генсекээ томилдог болмоор байна
1
МАН-ын гишүүн Р.Буд: -МАН-ын их хурал түүхэн цаг үед болж, алсыг харсан шийдвэр гаргалаа. Намын гишүүд дэмжигчид их ач холбогол өгч, анхааралтай хандаж байна. Ард түмэн энэ том улс төрийн ууган хүчнийг ширтэн харж байгаа. Би Сүхбаатар аймгаасаа намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдон суулаа. Их чухал шийдвэр гаргалаа, сэтгэл хангалуун байна.
1
Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаашдаа намын дарга нь өөрөө өрсөлдөөнгүйгээр санал болгодог эрх зүйн зохицуулалт хийвэл намын эв нэгдэлд ч хэрэгтэй гэж бодож байна. Өрсөлдөөн нэг талаасаа шинэлэг зүйл мэт байвч нөгөө талаас доголдол байна. Намын дарга нь их хурлаас, Ерөнхий нарийн бичгийн дарга нь бага хурлаасаа сонгогдоод, хоёр өөр субъектээс сонгогдох хэрэг байна уу гээд бодолцох зүйл бий.
1
Ж.Мөнхбатыг дэмжиж байгаа
1
НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан: -Намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, шинэчлэл хийлээ. МАН-ын даргын тухайд шинэ залуу хүн сонгогдсоноор шинэчлэл хийгдэнэ гэдэг ойлголт буруу юм. Намын дарга бол УИХ-ын гишүүн, улс төрд том тоглогч, улстөрч байх ёстой гэсэн шаардлагыг ярилцсан. Намын дарга дээрээ сэтгэл хангалуун байна. Нийт төлөөлөгчдийн 90 гаруй хувийн саналаар сонгосон. Шинэчлэлээ цааш үргэлжлүүлээд явна.
1
Гишүүд олон хүнийг нэр дэвшүүлэн оруулж ирээд эв нэгдлээ хагардуулахгүй байх. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хүчтэй, зоригтой тэмцэгч хүн байх ёстой гэж бодож байна. Тиймээс ч залуус Ж.Мөнхбатыг дэмжиж байгаа.
1
МАН-ын даргад хат суусан улстөрч сонгогдлоо
1
МАН-ын гишүүн, Эрүүл мэндийн экс дэд сайд н.Цолмон: -Шууд.мн сайтаар дамжуулаад Монголынхоо ард түмэнд, эрүүл мэндийн салбарынхандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Их хурал түүхэн ач холбогдолтой боллоо. МАН-ын даргад хат суусан улстөрч сонгогдлоо. Намаа хөгжүүлэхийн төлөө гишүүн бүр ажиллана гэж бодож байгаа. Намын хурлаас гарсан шийдвэрийг орон нутагтаа очиж, ухуулан сурталчлах үүргийг авлаа.
1
Намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгох болно.
1
Н.Энх
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ