Ж.Мөнхбат МАН-ын генсек боллоо
МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбатыг нийт гишүүдийн 55 хувийн саналаар сонголоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Б.Энхмандах нар албан ёсоор нэр дэвшихээ мэдэгдээд байсан. Харин МАН-ын дарга М.Энхболд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн. Ингээд Бага хурлын гишүүдээс санал хурааж, олонхийн саналаар Ж.Мөнхбатыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ