Эва Лонгориа жирэмсэн болохыг хүсэв

img

Холливуудын хамгийн сайхан хүүхэн гэгдэх Эва Лонгориа 2007 онд гэрлэж байсан хуучин нөхрөөсөө хүүхэдтэй болохыг хүсч буйгаа хэлжээ. Түүний нөхөр “NBA”-гийн тоглогч Тони Паркер юм. Жүжигчин бүсгүй маань “News Television” ярилцлага өгч байхдаа “Би нөхрөөсөө салаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө, тогтвортой амьдрал яг одоо надад байхгүй ч гэсэн би, зориг гаргаж Тони Паркераас хүүхэдтэй болохыг хүсч байна. Тэр надаас салаад франц бүсгүйтэй сүй тавьсан гэдгийг мэдсэн ч гэлээ, надад хамаагүй” гэжээ.

Нэвтрүүлэг дууссаны дараа жүжигчин маань “Twitter”-ээрээ дамжууллан “Тони би чамайг эргэж ирээсэй гэж хүсэхгүй байгаа ч, хөөрхөн хүүтэй болоход минь туслаач. Гуйж байна” гэжээ. Эва Лонгориагийн хамгийн сайн найз жүжигчин Пенелопи Круз “Тэр сүүлийн үед хүүхдээс болоод маш их сэтгэлийн дарамттай байгаа. Тони Паркераас жирэмсэн болно гэж хэлсэн нь алдаа байсан учир та бүхэн зөвөөр ойлгоорой” гэжээ.  Эва Лонгория, Тони Паркер нар 2007 онд нүсэр хурим хийн гэрлэж байсан бөгөөд Паркер эхнэрээ удаа дараа араар нь тавьснаас болж салахад хүрсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ