Багш нарын урамшууллыг олгоно
Нийслэлээс 345 сая төгрөгийн урамшууллыг багш нарт олгохоор болсон. Багш нарыг индексжүүлэх шалгалтаар чадвараар нь эрэмбэлж хамгийн өндөр оноотой багшид гэхэд 2,5 сая төгрөг олгосон. Нийслэлийн өдрөөр эхний 50 багшийг урамшуулсан бол өнөөдөр үлдсэн 128 багшийг урамшуулах гэж байна. Арга хэмжээ 11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ