Хөрөнгө оруулалтын тухай хуулийг бүрэн эхээр нь нийтэлжээ

img

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 41 дэх дугаарын тойм хэвлэгдэн гарчээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг бүрэн эхээр нь нийтэлжээ. Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг түүнийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтлэсэн байна. Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Мөн дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол,  Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай Засгийн газрын тогтоол багтжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ